Д.Эрдэнэбат: Ямар нэг хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй

img

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсан хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ “Бид өнгөрсөн жилээс халамжийн бодлогыг шинэчилж, бэлэнчлэх сэтгэлгээнээс салах, аль болох бүтээн байгуулалтад чиглэсэн, ард иргэд маань хөдөлмөрлөөд, үүнийхээ үр дүнд амьдрал нь дээшилдэг байх нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчныг  бүрдүүлэхээр УИХ-ын бодлогыг тодорхойлсон. Энэ бодлогоо тууштай хэрэгжүүлж байгаа. Хамтын тэтгэврийн тухай хууль нь улсын төсвөөс мөнгө шаардахгүйгээр өрхийг дэмжих чиглэлд хамгийн зөв гарц болсон гэдэг утгаар нь УИХ дэмжих ёстой. Харамсалтай нь МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авчихлаа” гэв. Мөн олон сар дамжин хэлэлцсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар “Монголын алт монголдоо үлдэх бололцоог нээж, үйлдвэрлэлийг дэмжих, валютын ханш болон бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад чухал ач холбогдолтой хууль болсох” хэмээн байр сууриа илэрхийлэв.

1

“Энд Оюутолгойтой холбоотой асуудал байхгүй. Биет бусаар гэсэн ойлголтыг хуулийг хэлэлцүүлэх явцад хассан. Тиймээс Ашигт малтмалын тухай хууль монголчуудад ашигтай. Эдийн засагт уул уурхайн салбар зонхилж байгаа энэ цаг үед уул уурхайн асуүдлыг хуульд зөв зохистой тусгаж өгөх нь чухал юм. 2014 онд төсвийн мөнгө, бонд, хөнгөлөлттэй зээлээр аж ахуйн нэгжүүдийнхээ хөрөнгө оруулалтыг дэмжиж, бүтээн байгуулалтад оролцуулахыг гол зорилго болгон ажиллаж байна. Импортыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжин, иргэдийнхээ бодит орлогод чиглүүлэх замаар экспорт, импортын зөв зохицуулалтад анхаарч байгааг, мөн эдийн засгийн асуудлаар улс төрийн намууд нэг ойлголцолд хүрэх шаардлагатай. НӨАТ ногдуулах борлуулалтын орлогын босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгох хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Энэ нь жижиг аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болно. Энэ мэтчилэн бодит эдийн засгийг дэмжсэн хууль, эрхзүйн шинэчлэл рүү явж байна” гэлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

12

-УИХ-ын намрын чуулган хэзээ завсарлах вэ? 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэхтэй холбогдуулан ээлжит бус чуулган зарлахаас аргагүй тухай яригдаж байгаа. Өнөөдөр хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлыг ярилцсан уу?

-Төсвийн тодотголтой холбоотойгоор ээлжит бус чуулган зарлана. Цагаан сарын дараа хөрөнгө оруулалтыг царцаасан аудитын шалгалтын дүнг УИХ-аар  сонсоно. Үүний дараа Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирэх ёстой. Нийт 243 объектоос хэдийг нь 2014 оны төсвийн тодотголд суулгах вэ гэдгийг ээлжит бус чуулганаар шийднэ.

1

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Та завсарлага авах болсон үндэслэлээ нэгдсэн байр сууринд хүрэх шаардлагатай байна гэсэн. Түүнээс болсон уу, Засгийн газар огцрох магадлалтай боллоо гэх яриа бас дуулдах болов?

-Ямар нэг хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй. Засгийн газрын тухай хуульд заасан тодорхой үндэслэлүүдээр л огцруулах асуудал тавигдах ёстой.  Давхар дээлтэй холбоотойгоор бидний санал зөрөлдөж байгаа гол зүйл нь хууль үйлчлэх хугацаа. Бид завсарлага авахдаа энэ нь зөвхөн АН-тай холбоотой гэж үзэж завсарлага аваагүй. Монгол Улсын төрийн төлөвшил, улс төрийн тогтолцоо, цаашдаа парламент, Засгийн газрын харилцан тэнцвэрт байдал яаж хадгалагдах вэ гэдэг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Түүнээс биш давхар дээлийг дан болгох тухай яриа байж болохгүй. Монгол Улсын төр цаашдаа олонх, цөөнхөөрөө хуваагдмал байдалтай байж болох юм уу гэдэгт хариулт нь болох ёстой хууль учраас нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд харилцан ойлголцож нэгдсэн шийдвэр гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан тогтолцоогоор өнөөдөр олонхи нь Засгийн газраа барьж байгаа. Олон жил ийм зарчмаар төрийг жолоодож ирсэн. Гэвч нөгөө талдаа хоёр хуваагддаг өвчин газар авсан. Энэ хуваагдлыг байхгүй болгохын тулд эрх зүйн суурь хуулиудыг шинэчилж өөрчлөх зайлшгүй шаардлага бас үүсч байгаа.

1

-1.5 тэрбум төгрөгнөөс доош татварын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгосноор төсвийн орлого хэдий хэмжээгээр буурах вэ? Энэ хууль батлагдсан тохиолдолд хэчнээн аж ахуйн нэгж хамрагдах боломжтой, хэдий хэмжээний татварын чөлөөлөлт үүсэх бол?

-1.5 тэрбумаас доош төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг чөлөөлснөөр төсөвт дарамт уүүсэхгүй. Нэгэнт дарамт учруулахгүй болохоор аж ахуйн нэгжээсээ татвар авах нь буруу гэж үзэж байгаа. Ойролцоогоор тавиад тэрбум төгрөгийн чөлөөлөлт үүсэх юм билээ. Үүнийг төсөв даагаад явах бололцоотой гэж Засгийн газар үзсэн.

1

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар баталсан нөхцөлд төсвөөс нэмэлт санхүүжилт шаардах уу?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачлагчдын хэлж байгаагаар тэтгэврийн сангаас нэмэлт санхүүжилт авахгүйгээр шийдэх боломжтой юм билээ. Гэхдээ МАН-ын бүлэг арай өөр тайлбар хэлж завсарлага авсан болохоор төсөл санаачлагчид тооцоо судалгаагаа гаргаад үзүүлэх ёстой байх.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүмүүс:
та нар хадам , ээж аавдаа зориулж хууль санаачилж ээж аав болон хадамдаа өгөх мөнгөө харамлахдаа тэр мөнгөө төрөөс өгүүлэх гээд үхэн хатан зүтгэж байх шив дээ болиж үз
2014-01-28
хүмүүс:
та нар хадам , ээж аавдаа зориулж хууль санаачилж ээж аав болон хадамдаа өгөх мөнгөө харамлахдаа тэр мөнгөө төрөөс өгүүлэх гээд үхэн хатан зүтгэж байх шив дээ болиж үз
2014-01-28
наран:
хууль санаачлагч та болиж үз бараг дэмий биз яагаад гэвэл өөрт нь таарсан тэтгэвэр өгч байгаа юм чинь үлдэж байгаа нь өөрийнхөө тэтгэвэрээр өөрийгөө тэжээнэ үр хүүхдийнхээ гар дээр байгаа өндөр настан зөндөөн байгаа шүү дээ тэр хүүхдүүдийг нь давхар тэжээх болж байгаа юм бишүү
2014-01-28
наран:
хууль санаачлагч та болиж үз бараг дэмий биз яагаад гэвэл өөрт нь таарсан тэтгэвэр өгч байгаа юм чинь үлдэж байгаа нь өөрийнхөө тэтгэвэрээр өөрийгөө тэжээнэ үр хүүхдийнхээ гар дээр байгаа өндөр настан зөндөөн байгаа шүү дээ тэр хүүхдүүдийг нь давхар тэжээх болж байгаа юм бишүү
2014-01-28
zochin:
ene maxan tolgoi ym meddeg ym uu
2014-01-27
zochin:
ardchilsan huvisgal hiisen humuust biluu onogdohgui l bna daa.batchimeg gishuun minee helsen ugee ajil bolgovol shn l sanaa bna,
2014-01-27
ub irgen:
ardchilsan nam-d eruul uxaantai hyn batchimeg l baina daa...
2014-01-27
бждц:
хамтын тэтгэвэр хэнд хэрэгтэй гэхээр ядуу ард түмэнд хэрэгтэй.баячууд эсэргүүцэц байгаа нь тэдэнд энэ тэтгэвэр хамаагүй.тиймээс энэ тэтгэвэрийн хуулийг дариу гаргах нь ард олонд тустай.ман-ынхантай тэмцэлдэж байгаа нь ард олны төлөө болохоор бүү шантраарай.та нарыг ард түмэн дэмжиж байгаа шүү. ард чинь ард түмэн гэж асаалттай танк зогсож байгаа шүү.амжилт хүсэе.ан-ынхныг бурхан харж өршөөн дэмжих болтугай.төрийн эсрэг хэнийг ч болов хатуу цээрлүүлэх болтугай.
2014-01-27
бждц:
хамтын тэтгэвэр хэнд хэрэгтэй гэхээр ядуу ард түмэнд хэрэгтэй.баячууд эсэргүүцэц байгаа нь тэдэнд энэ тэтгэвэр хамаагүй.тиймээс энэ тэтгэвэрийн хуулийг дариу гаргах нь ард олонд тустай.ман-ынхантай тэмцэлдэж байгаа нь ард олны төлөө болохоор бүү шантраарай.та нарыг ард түмэн дэмжиж байгаа шүү. ард чинь ард түмэн гэж асаалттай танк зогсож байгаа шүү.амжилт хүсэе.ан-ынхныг бурхан харж өршөөн дэмжих болтугай.төрийн эсрэг хэнийг ч болов хатуу цээрлүүлэх болтугай.
2014-01-27
бждц:
хамтын тэтгэвэр хэнд хэрэгтэй гэхээр ядуу ард түмэнд хэрэгтэй.баячууд эсэргүүцэц байгаа нь тэдэнд энэ тэтгэвэр хамаагүй.тиймээс энэ тэтгэвэрийн хуулийг дариу гаргах нь ард олонд тустай.ман-ынхантай тэмцэлдэж байгаа нь ард олны төлөө болохоор бүү шантраарай.та нарыг ард түмэн дэмжиж байгаа шүү. ард чинь ард түмэн гэж асаалттай танк зогсож байгаа шүү.амжилт хүсэе.ан-ынхныг бурхан харж өршөөн дэмжих болтугай.төрийн эсрэг хэнийг ч болов хатуу цээрлүүлэх болтугай.
2014-01-27
áóõàíäàé:
õàëçàí áóõàíäàé ìèíü ÿìàð ÷ õóóëü õàìààã¿é çàñãèéã àðä ò¿ìýí õ¿ñâýë õóóëüòàé õóóëüã¿é îãöðóóëäàã ë þì òà íàð èõ ë õ¿÷ ò¿ðæ áàéíà íýã ë ºäºð àð äàãçààðàà òàñ ñàâóóëíà äàà íààä õàëçàíãààñ ÷èíü þó ¿ëäýõ áîëîî
2014-01-27
zochin:
ene mangar yu yarij baigaagaa meddeggui yum.daraa n tegj yariagui gej tenegtene.an ganc doosh n khiij baigaa nokhor doo.er n ene durdee itgesen ene mangariig solihgui bol uliral bolgon zg iig ogcoruulana gej man iinkhan dairah baikh shuu.
2014-01-27
tren:
teneg malaa ter chini tusviin mungu bish uuruu ugsun munguu nasnii etsest uuruu avdag mungu chi khugshirukhgui umuu esvel avilga avch bayjsan khulgaich uu man namiin teneg uu
2014-01-26
frdfgrtfgdr:
хамтын тэтгэвэр гэдэг чинь тэнэг л санагдах юм даа. нас барсан хүнд төсвөөс мөнгө өгөөд л байна гэсэн үг үү ? төсөв маань тийм барагдахгүй их мөнгөтэй болчихоод байгаа юм уу ? ямар тэнэгийн толгойд ийм юм орж ирдэг байнаа , энэ бол зүгээр л оноо авах гэсэн нэг шоу нь байх гэж бодож байна.
2014-01-26
zochin:
shinechlel hiij baigaad talarhaj bna. nut-iin bosgyyg 200-300 saya bolgovol zohiltoi. terg chadval ulsad orj ireh mungu 2 dahin nemegdene
2014-01-26
zochin:
huuliar bish ard tumnii amijirgaagaar zasgiig dugnedeg yum daa . ta buhend hekeh yamarch muu ug alga daa darga nar mini dee. hairan ch itgel mini
2014-01-26