Ким Кардашиан хүүхдийн сүрчиг гаргана

img

Реалити шоуны од Ким Кардашиан алаг нүдэн Нори охиндоо зориулж хүүхдийн сүрчиг гаргахаар болжээ. Тэрбээр эгч Кортни Кардашинтай хамтрах гэнэ. Ким “Эллинтэй хамт” нэвтрүүлэгт орж байх үедээ энэ талаар ярьжээ. Тэрбээр “Миний охин болон Кортнигийн хүү Пенелопигийн биенээс яг адилхан үнэр үнэртдэг. Уг нь тэр хоёр өөр орчинд өсөж торниж байгаа шүү дээ. Хааяа нэвтрүүлгийн үеэр уулзах тохиолдол цөөнгүй байдаг ч үргэлж хамт байдаггүй.  Кортни бид хоёр маш удаан ярилцсаны дараагаар энэ анхилуун үнэрийг хадгалахын тулд хүүхдийн сүрчиг гаргахаар шийдсэн. Бид сүрчигний бизнес эрхэлдэг эрхмүүдтэй уулзахад бүгд л гайхсан янзтай хардагсан. Зарим нь хүүхдүүдээ өдөр болгон сүүнд оруулаад байвал, биенээс нь энэ үнэр хэзээ ч арилгахгүй гэж зөвлөсөн” гэжээ.

41

“Hollywoodlife.com” энэ талаар “Тус сүрчиг хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч гэсэн эгч дүү Кардашиан нар энэ ондоо багтаан хүүхдийн ертөнцөд хувьсгал хийж магадгүй. Ээ бурхан минь, тэр хоёр адтай бүсгүйчүүд шүү дээ. Энэ байдлаараа Ким хатагтай “Channel”, “Dior” гээд л дэлхийн шилдгүүдтэй хамтрахыг ч үгүйсгэхгүй” гэж бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongolia:
erguu huuhen yu hutsaad baigaa yum be.huuhdiin uner shig tansag orig uner ene delhiid baihgui.iimerhuu galzuu medeeleliig haaj boldoggui yum uu.teneg huuhen.hiimel huuhen.dahij yugaa hiimel bolgoh ve geed bodood hevtej baina biz
2014-02-05
9999:
tenegtsen munguu urj yadsan yumnuud bh yumaa huuhdiin uuriin uner yamarch unertengees iluu...unen tasarhai yamar anhiluuniig ene teneg avgai mederdeggui l yum bh daa
2014-01-27