Монгол туургатны шатрын тэмцээн эхэллээ

img

Чин ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан-2011” 21 дэх удаагийн шатрын тэмцээн өнөөдөр ГХЯ-нд болно. Манай улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа учраас энэ удаагийн тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон “Дэлхийн монголчуудын чуулган”-ы ивээл дор илүү өргөн хүрээнд зохион байгуулах юм. Монгол туургатны эв нэгдлийн илэрхийлэл болж буй уг тэмцээнд Турк, Казахстан, Буриад, Халимаг, ӨМӨЗО-ы 20 гаруй шатарчин ирэх бөгөөд нийтдээ 130-аад хүн оролцох аж. Шагналын санг нь энэ жилээс эхлээд 25 мянган доллар болгон нэмж, Дэлхийн шатрын холбооноос энэ мөнгийг гаргаж байхаар болсон юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ