Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

УДЭТ-т

10:00 цагт УДЭТ-д шинэ жүжигчид сонгон авах "Студи" ангийн сонгон шалгаруулалт эхэлнэ.

МҮЭХ-ны Хүндэтгэлийн танхимд

 11:00 цагт МҮЭ-ийн холбооны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналыг гардуулах ёслол болно. Хөдөлмөрийн яам, ажил олгогч, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан 10 хүнийг шагнах юм.

 

Бусад

14:00 цагт ҮХАА-н Х.Баттулга болон бусад газрын дарга нар 2013 оны ажлын тайлангаа хэвлэлийнхэнд мэдээлнэ. Энэ үеэр Малчид цаашид үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийн талаар болон Сайшандын ажил үйлдвэрийн паркийн асуудал зэрэг асуудлыг ярилцана.

15:00 цагт Дэлхийн загварын хамгийн нэр хүндтэй шоу “Mercedes benz” Fashion week –д Монгол дизайнер өөрийн бүтээлээ толиуулах гэж байгаа аж. Ноолуур, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр хийсэн бүтээлүүд шинэ улирлын загварын өнгийг тодорхойлох юм байна. Уг арга хэмжээний тухай болон хувцас үйлдвэрлэлийн салбарын хөгжил чиг хандлага сэдвээр хэвлэлийн бага хурал болно.

Монголын Скаутын Холбоо өөрийн үйл ажиллагааны талаар сурагчдад мэдээлэл өгөх зорилгоор хөдөлгөөнт сурталчилгааны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл  явуулахаар болжээ.

MN мэдээллийн төвд 11.00 цагт  “Далай ээж Зоргол хайрхан” ХХКиас Цасан цагаан хийд барих гэж буйтайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт ”Монгол залуу хүн” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Шантаршгүй монгол хүн” шагнал гардуулах талаар мэдээлэл хийнэ. 5 Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbaatar:
ueholboo bbbbbbbbbbbbbbbbb
2014-01-27