Троллейбус 400 төгрөгөөр үйлчилж байна
Цахилгаан тээвэр компанийн троллейбус энэ сарын 25-наас эхлэн зорчих тасалбарын үнээ 200 төгрөгөөр нэмжээ. Энэ талаар Цахилгаан тээвэр компанийн албаны эх сурвалжаас тодруулахад, “Манайд Нийслэлийн тээврийн газраас “тасалбарын үнээ 400 төгрөг болго” гэсэн үүрэг өгсөн. Уг үүрэг чиглэлийн дагуу энэ сарын 25-наас эхлэн иргэдэд 400 төгрөгөөр үйлчилж эхэллээ” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ