Орон нутагт 212 нийтийн тээвэр нэмэлтээр үйлчилнэ

img

Сар шинийн баяраар хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо 30 хувиар нэмэгддэг учраас Авто тээврийн үндэсний төвөөс орон нутагт зорчих нийтийн тээрврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ.  Тодруулбал, энгийн өдрүүдэд 420 автобус хот хоорондын нийтийн тээвэрт үйлчилдэг байсан бол баярын өдрүүдэд 212-оор нэмэгдүүлж нийт 632 хот хоорондын тээвэр иргэдэд үйлчлэхээр юм байна.

Тодруулбал, Сар шинийн 1-нд буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр 122 тээврийн хэрэгсэл явах ёстой бөгөөд үүнийг 70-аар нэмж 192, Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 1-нд 65-аар нэмж, 205, шинийн 3-нд буюу хоёрдугар сарын 2-нд  үндсэн 157 тээврийн хэрэгсэл дээр нэмэлтээр 77 тээврийн хэрэгсэл нэмж, 234 нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ