Хүний эрхийг хамгаалагч залууд хорих ял оноов
Хятадын шүүхээс хүний эрхийг хамгаалагч Сю Зиёнд дөрвөн жилийн хорих ял оноосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Түүнийг нийгэмд эмх замбараагүй байдал бий болгох зорилгоор хүмүүс цуглуулсан гэж буруутгасан байна.
dsa
Сю Зиён хүүхдүүдийн боловсролын төлөө болон авлигын эсрэг тэмцдэг нэгэн юм. Хүний эрхийг хамгаалагчийг 2013 оны долдугаар сард баривчилжээ. Өдгөө 40 настай Сю өмгөөлөгчийн мэргэжилтэй бөгөөд “Шинэ иргэдийн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулсан байна.
z
Шүүхээс энэхүү хөдөлгөөний зургаан гишүүдийг мөн буруутгаж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах зарим бүлэг авлигатай тэмцэхээр амласан Хятадын удирдагч Си Жинпинийг шүүмжилж, комминуст намын байрны гадна эсэргүуцлийн жагсаал хийсэн байна. Тэд байсан жагсагчид “Ардчилал лав хятадад байхгүй. Төрийн эрхмүүд бүгд авлигач учир улс орон хөгжихгүй байна” хэмээн орилолдож байжээ.
x
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ