Жагсагчид Эрчим хүчний яамны барилгыг эзлэв
Украины жагсагчид Эрчим хүчний яамны барилгыг эзэлсэн тухай тус яамны сайд Эдуард Ставицкий “AFP” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр “Би Эрчим хүчний яамны байранд орж ирсэн жагсагчдыг гарахыг хүсч нухацтай ярилцсан. Би тэдэнд ямар хор хөнөөл гарах тухай сануулсан. Тэд зөвшөөрч байрыг чөлөөлсөн” хэмээн ярьжээ.
s
Украины атомын цахилгаан станцуудад жагсагчид халдаж магадгүй гэж Ерөнхийлөгч Виктор Янукович онцгой анхаарал тавьж хамгаалалтыг хоёр дахин сайжруулжээ. Украины хэвлэл мэдээлэлд гарснаар, Эрчим хүчний яамыг эзэлсэн жагсагчид өмнө нь Хөдөө аж ахуй, хүнсний яамны байранд нэвтэрч байжээ. Түүнээс гадна 2000 орчим жагсагчид Чернигов мужийн засаг захиргааны байранд орж, захирагч Владимир Хоменког огцрохыг шаардаж, биед нь халдсан байна.
DA
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ