Жагсагчид сонгуулийн байруудыг эзлэв

img

Тайландад ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр дахин сонгууль явуулахаар тов гарсан. Гэвч жагсагчид сонгууль эхлэхээс нэг долоо хоногийн өмнө санал авах байруудыг хааж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдөр Бангкок хотын өмнөд хэсэгт жагсагчдыг удирдаж буй Судин Таратин толгойдоо буудуулж, амиа алдсан юм. Энэхүү үйл явдлын дараагаар, жагсагчид онц байдлыг үл хамааран цагдаагийнхантай мөргөлджээ. Хэдийгээр тус улсад онц байдал зарлаж, сөрөг хүчнийхэн сонгууль явуулахад саад болохгүй гэдгээ амласан ч уриа лоозон барьсан жагсагчид санал хураах байруудыг хүчээр эзэлж, галдан шатаажээ. Жагсагчид 76 мужийн 25 санал хураах байрыг бүсэлж, Бангкок хотын 50 санал хураах байрын 49-ийг хаасан байна.

Сөрөг хүчний тэргүүн “Засгийн газар ард түмнээ доромжилсон шийдвэрийнхээ хариуг авах учиртай. Бид Тайланд улсад үнэний дуу хоолой болсон ардчилсан төрийг авчрахыг тулд зогсолтгүй тэмцэх болно” гэж мэдэгджээ. Энэхүү үйл явдлын дараа Засгийн газраас мэдэгдэл гаргаж “Нийслэл хотод байрлаж буй 50 санал хураах байрыг эзэлсэн ч сонгуулийг хуваарийн дагуу явуулах болно” гэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын улмаас есөн хүн амиа алдсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ