Их хэмжээний ангийн арьс хилээр гаргахыг завджээ
Дорнод аймгийн Баян-Уул сумын Хавиргын хилийн боомтоор өнгөрсөн долоо хоногт хярс, үнэгний олон тооны арьс болон хориглосон эд зүйлсийг хилээр гаргахыг оролдсон бүлэг этгээдийг саатуулжээ. Хэргийг хилийн 0132 дугаар ангийн хилчид илрүүлсэн байна.
Тодруулбал, "79-89 ДОА", "11-99 ДОА" дугаартай хоёр автомашиныг шалгаад хярсны 200 орчим арьс, зэс, мах зэрэг гурван сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг иргэн Д.Чинбат, Б.Батзэрэг гэх хоёр хүн үйлдсэн байна. Тэд өмнө нь контрбандын буюу эд зүйл хууль бусаар хил нэврүүлэхийг завдсан хэрэгт холбогдож байсан аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ