“Алтан нар” ордын судалгааны эцсийн дүнг танилцуулжээ

img

“Erdene Resource Development” компани “Алтан нар” орд дээр өнгөрсөн улиралд явуулсан судалгааны эцсийн дүгнэлтээ танилцуулсны дараа Торонтогийн Хөрөнгийн бирж  дээр тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсчээ Баянхонгор аймагт байрладаг “Алтан нар” орд нь Оюутолгойгоос хойш Монголд илэрсэн хамгийн ач холбогдолтой металлын орд болохыг “Erdene Resource Development”-ийн ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Судалгааны дүнд “Алтан нар” ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгааг тогтоожээ. Мөн 7 метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзсэн байна. Харин “Union South” гэж нэрлэгддэг хэсэгт 10 метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, 9 грамм мөнгө байгааг тогтоосон байна. Түүнчлэн цаашид нэмэлт хайгуул хийх шаардлагатай байгаа гэж “Erdene Resource Development” компаниас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

А.Жаргал  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

алтны жинэхэн аранга нинжа:
3 саяуулаа нинжа болоод "алтан нар" луу марш!!! энэ яаж монгол нинжагийн гараар орчихоогүй үлдээ вэ? нинжаа нар орвол хоёр хоногийн дотор хоослоно доо.
2014-02-10
unshigch:
3 сая монголчууд зөвхөн оюутолгойн үр ашгаар сайхан амьдрах боломжтой гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байдаг. даанч төрийн толгойд байгаа хэд нь . . . үнэн лалар. 1,5сая хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, 50сая малтай, хөрсөн дээрээ болон доороо асар их баялагтай 3 сая хүнийг ядуу амьдруулна гэдэг маш их ухаан шаардсан ажил гэнэ шүү
2014-01-27