“Сочи”-ийн галт бамбарын аялал
“Сочи”-гийн өвлийн олимпийн бамбарыг бүтээхдээ Орос ардын үлгэрт гардаг Галт шувууны өдийг бэлгэдсэн бөгөөд олимпийн болон параолимпийн бамбарууд өнгөөрөө ялгарах ажээ. Зохион байгуулагчдын зүгээс олимпийн бамбарын аялалыг өргөн цар хүрээг хамруулахаар төлөвлөж ОХУ-ын 2900 орчим хот суурингаар дамжуулах юм байна. Ингэснээр тус улсын хүн амын 90 хувь нь энэхүү бамбарыг үзэх сонирхох боломж бүрдсэн юм. Мөн олимпийн гал Хойд туйл, Европ тивийн ноён оргил Эльбрус, Сансарын уудамд хүртэл зочилсон билээ. Энх тайвны бэлэгдэл болсон “Сочи”-ийн бамбарын аялал фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулъя.
7
Фото: (Thanassis Stavrakis/Associated Press)
2014 оны “Сочи”-ийн өвлийн олимпийн наадмын бамбар урьдын адил Олимпийн тосгонд Грекийн Гера бурханы сүмийн дэргэд нарны туяанаас асаагджээ. Ёслолыг бурхдыг илтгэсэн 11 үзэсгэлэнт бүсгүй эхлүүлсэн байна. Дээд бурхны нарны туяаг тусгах параболийн тольны тусламжтайгаар бамбарыг асаажээ. Үүний дараа зургаан цэрэг эр Олимпийн наадмын үеэр дайнаас татгалзахын бэлэг тэмдэг болгож зэвсэггүй бүжгийг бүжиглэжээ.
7
Фото: (Yuri Kochetkov/EPA)
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козаз Улаан талбайд бамбарыг гардан авсанаар Олимпийн наадам албан ёсоор Орост ирсэнийг мэдэгджээ.
7
Фото: (Alexander Nemenov/AFP/Getty Images)
Олимпийн бамбарыг ОХУ-ын хоккейн шигшээ баг, “Вашингтон кэпиталз” Үндэсний хоккейн лигийн клубийн тоглогч Александр Овечкин Грекийн уулын цаначин Яннис Антониугийн гараас хүлээн авсанаар бамбар аялалдаа гарав.
7
Фото: (Alexander Demianchuk/Reuters)
Санкт-Петербургийн талбайгаас, Христийн аврагч сүм хүртэл анхны аялалдаа гарчээ.
7
Фото: (Denis Tyrin/Associated Press)
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бамбарын буухиагаар төлөөлүүлэн ОХУ-ын түүх, соёл, ард түмэнг дэлхийд таниулах ховорхон боломж олгодог” хэмээжээ.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Эртний домогт гардаг модон завин дээр Олимпийн бамбарыг байрлуулж, Хойд Кавказийн хил орчимд саадгүй авчирчээ.
7
Фото: (Olympictorch2014.com/Associated Press)
ОХУ-ын усан сэлэлтийн дасгалжуулагч Павел Дудченко бамбарыг гардан авлаа. Тэрбээр Москвагаас 300 км цаана орших Тула суурин хүртэл буухиалах хүмүүсийг ахлах юм.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Галт бамбарыг хүлээж буй охин. Жаргалтай мөч.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Бага сургуулийн 200 гаруй сурагч, бамбарыг буухиалан явж буй дасгалжуулагч Меншиков Сергейд баяр хүргэжээ.
7
Фото: (Alexandr Kryazhev/AFP/Getty Images)
Галт бамбар явсаар Москвагаас 3000 км цаана орших Сибирийн зэс боловсруулах үйлдвэрт хүрэлцэн ирэв.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Бүгд Найрамдах Якут улсад олимпийн бамбар цаа буга хөлөглөн иржээ.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Санкт-Петербургээс Балтийн тэнгист ойртож буй торгон агшин.
7
Фото: (Kirill Kudryavtsev/AFP/Getty Images)
Энэ бүсгүй бол гурван удаагийн гимнастикийн дэлхийн аварга, хоёр удаагийн олимпийн аварга Светлана Хоркина. Тэрбээр улаан талбайд байрлуулсан Сочигийн аварга цагны өмнө буухиаг хүлээн авав.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Сочигийн бамбар аялалдаа саадгүй явсаар, 2700 метрийн өндөрт хүрчээ.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Борооны улмаас зам хальтиргаатай болж, гүйхэд саадтай болсон учир галт бамбарыг машины тусламжтайгаар цааш үргэлжлүүлжээ.
7
Фото: (Sergei Dolya/Associated Press)
Олимпийн гал Хойд туйл, Европ тивийн ноён оргил Эльбрус, Сансарын уудамд хүртэл зочилсон билээ.
7
Фото: (Olympictorch2014.com/Associated Press)
Түүхэнд анх удаа Өвлийн олимпийн бамбар Хойд туйлд ирлээ. Энэхүү нэр хүндтэй үүргийг гүйцэтгэх багийн гишүүд олимпид оролцож, хурд хүчээ үзэх орон орны төрийн далбааны дор Олимпийн бамбарыг бадамлууллаа.
7
Фото: (Olympictorch2014.com/Associated Press)
1926 онд Герман улсад үйлдвэрлэсэн хөлөг онгоцоор Хойд туйлыг гатлахаар болжээ.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Москва хотоос 300 км зайд орших эртний цамхагт бамбар хүрэлцэн ирлээ. Бамбарыг ОХУ-ын алдарт дасгалжуулагч, усан спортын тамирчин Павел Дудченко, Алексей Шипилевоя өртөөлөн авчирчээ.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Оросын Санкт Петербург хотын “Peterhof” ордны өмнө бамбарыг хүлээж буй бүсгүй.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Москвагаас баруун хойш 500 км-ын цаана орших Новгород хотын суурин дээр олимпийн бамбар хүрэлцэн ирэв.
7
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Москвагаас баруун урд 1300 км-т орших тосгоны оршин суугчид бамбарыг хүлээж буй нь.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Дэлхийн энх тайвны бэлэгдэл бол галт бамбар юм. Бамбарын тусгал хүрсэн газар бүр энх тайван оршихыг бэлэгшээдэг аж. Яг одоо бамбар ОХУ-ын Эрдэс, баялгийн уурхайд хүрэлцэн ирэв.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Бамбар саадгүй явсаар Номхон далайн боомтод иржээ. Буухиаг Номхон далайн засаг захиргаа хүлээн авч, ноён оргилд хүргэхээр зорьжээ.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Сочигийн бамбар Номхон далайн Камчаткын хойгт хүрэлцэн ирлээ. Энэ үеэр 2010 оны Ванкуверийн өвлийн олимпийн бамбарыг бөхөөв.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Бамбарын аялал үргэлжилсээр Номхон далайн төв “Avacha Bay”-д ирсэнээ баталгаажуулан дурсгалын зураг авахуулав.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Галт бамбар Номхон далайд энх тайвныг бэлэгдэн, 100 бамбар асаажээ.
8
Фото: (Yuri Kochetkov/EPA)
Өвлийн олимпийн бамбар сансарт хөөрчээ. Бамбарыг сансарт аялуулахаар гурван сансрын нисгэгчтэй Союз хөлөг Казахстан дахь Байконурын сансрын станцаас амжилттай хөөрчээ. Багийн бүрэлдэхүүнд эзэн орноос Михайл Тюрин, АНУ-аас Рик Мастрачио, Японоос Койчи Ваката нар багтаж байгаа аж. Тэд дэлхийн орбит дахь сансрын зогсоол хүртэл зайг зургаан цагийн турш амжилттай туулжээ.
8
Фото: Shamil Zhumatov/Pool via Associated Press)
Оросын сансрын нисгэгч Олег Котов болон Сергей Рязанский нар “Олимпиада-2014” бэлэг тэмдэг болох бамбарыг нээлттэй сансраас Олон улсын сансрын станц руу буцаан авчирлаа.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
Оросын Болга мөрний дээгүүр бамбарын буухиаг луут завиар тээвэрлэжээ.
8
Фото: (Sochi 2014 Organizing Committee via AFP/Getty Images)
2014 оны Өвлийн олимпийн галт бамбарын аялал ирэх хоёрдугаар сарын 7-ны өдөр эх нутагтаа хүрэлцэн ирсэнээр зогсох юм. Олимпийн нээлт болох “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд 7-23 өдөр хүртэл бадамлан асаж, дараагийн зохион байгуулагч оронд хүлээлгэн өгсөнөөр Сочигийн бамбарын аялал дуусах юм.
8
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ