Нэг гэр бүлийн гурван хүнийг буудаж, хөнөөжээ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө 17-31 насны гэр бүлийн гурван иргэнийг буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэрэгт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн 1993 онд төрсөн Э гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ. Тэрбээр баривчлагдах үедээ сумын төвөөс холгүй зайд айлын гэрт нуугдаж байсан бөгөөд шалгалтын явцад сэжигтэн Э гэгч нь өс хонзонгийн сэдлээр дээрх хэргийг үйлдсэнийг тогтоогдсон гэнэ. Сэжигтэн Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ