Ерөнхий сайдад “Шантрашгүй монгол хүн” шагнал гардуулна
“Монгол залуу хүн” ТББ-аас “Шантрашгүй монгол хүн” шагналыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт олгохоор болсон талаар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус байгууллагын залуус монгол хүнээ дэмжиж, эх орноо мандуулахаар “Эв нэгдлийн хүрээ” аяныг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд олотүмэнд хамгийн их муулуулсан ч ажлаа хэвийн үргэлжлүүлж,ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч байж чадаж буй хэмээн шагнаж байгаа аж. Тиймээс тус ТББ-ынхан маргааш “Шантрашгүй монгол хүн” шагналын анхныхыг гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүсэх юм байна.
ыбй
“Монгол залуу хүн” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Амгалан баатар хэлэхдээ “Манай байгууллага аль нэг нам хүчний харъяа юм уу дэргэдэх байгууллага биш. Бие даасан нийгэмд үйлчилдэг л байгууллага. Ерөнхий сайдын тухай сайнаасаа саар мэдээлэл цацагддаг ч тэдгээрийн дийлэнх нь худал мэдээлэл байдаг. Гэвч Н.Алтанхуяг сайд тэр бүхний араас хэл үг хийж байгаагүй, мөрөөрөө л ажлаа хийдэг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид хэд хэдэн аймагт ажиллаад ирлээ. Хөдөө орон нутагт бүтээн байгуулалт өрнөж байна. Хүмүүс ч Ерөнхий сайдад ам сайтай байна. Тиймээс манай байгууллага энэ шагналыг олгохоор шийдсэн” хэмээн өгүүлж байлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ