Сноуден дахин нууц мэдээлэл задлав

img

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны экс ажилтан Эдвард Сноуден Германы “ARD TV” телевизэд ярилцлага өгөхдөө нэгэн нууц задалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба Германы үйлдвэрийн томоохон хувьцаа эзэмшигч эздийг тандаж, туршиж, байнга утасны яриаг нь чагнадаг байсан” хэмээн ярьжээ. Мөн ““NSA” сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын фирмүүдтэй өрсөлдөгч Германы томоохон компаниудыг тандаж, туршдаг байсан. Германы инженерийн “Siemens” компаниар жишээ татан, компанийн мэдээллийг цуглуулах нь улс орны хүсэл сонирхолд хамаарах болохоос үндэсний аюулгүй байдалтай холбогдохгүй” гэдгийг онцолжээ.

1

Ийнхүү “NSA”-тай холбоотой дахин нэг таагүй мэдээлэл олонд ил болсноор Атлантын далайг дамнасан худалдааны наймааны итгэлцлийг сэргээхэд хүндрэл учирч магадгүй болжээ. Үүнээс өмнө “NSA” Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнаж, танддаг гэх мэдээлэл дуулиан дэгдээж, хоёр орны харилцаанд сэв суулгасан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт Германы “ZDF TV” телевизэд ярилцлага өгч, “Канцлерийн гар утсыг чагнаж, тандсан явдал нь алдаа байсан” гэсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tagnuul:
negent tagnuuliin baiguullaga baigaad humuus ni zalin awch baigaa bol ajlaa hiih l heregtei gej putin helj baidag shuu
2014-02-08
urvagchiig shiitge:
yasan aich ver urvaggh ve. aav eej ni hoorhii.
2014-01-28
huvuun :
tagnaj chagnadaggui baiguullaga gej sonsoogui yum baina. china oros ene ter bolohoor chagnadaggui taaj meddeg yum bailgui. manai mongol iheehen mungu ugvul naad muu chinn bidnii tuhai ih medeelel ugnu shuu
2014-01-28
urvagch snouden:
энэ ёстой нэг хорлонтой урвагч байнаа :) kkk, аав ээж ах дүүст нь хэцүү л байдаг байх даа ...
2014-01-28
asdga:
chadaj bgaa yumand arga alga. odoo uye mash ih medeelel medej bj noyorhoj chadna.
2014-01-28
delhiin tsagdaa :
ingeed manai delhii tsagdaagui boloh ni todorhoi bolj bh shiv dee
2014-01-27
kazakkkkkkkkkkkkkkk:
amerikaas aij togtvortoi amijirgaa tosol bii bolsoniig manaihan oilgoosoi
2014-01-27
kkkkkkazak:
zerleg kapitalizm
2014-01-27
muu amerik amia horlo:
zuv zuv zuv
2014-01-27