ОХУ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэгчдийг баривчиллаа
ОХУ-ын сонгууль дууссан ч булиан болсон тухай хэрүүл тэмцэл ид өрнөж байна. Думын сонгуулиар суудал авч чадаагүй намын төлөөлөгчид өчигдөр орой Улаан талбай болон Большой театрын өмнө жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Эсэргүүцэгчдийг хууль бусаар жагсаал цуглаан хийсэн гэж үзсэн цагдаагийнхан тараасан бөгөөд зохион байгуулагчдыг баривчилсан байна. Тэмцэгчдийн үзэж буйгаар сонгуулийн булиантай холбоотой гомдол авах шууд утас ажиллуулсан нь ачааллаа даахгүй болсон. Санал хураалт эхлээд үдээс хойш гэхэд 5000 гаруй санал гомдол ирсэн гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ