Аюултай бүсээс эмэгтэйчүүд хүүхдүүдийг гаргана
Швейцарьт үргэлжилж буй энхийн хэлэлцээрийн дөрөв дэх өдөр Сирийн зарим аюултай бүс нутгаас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гаргах шийдвэрийг баталж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд өргөн барьжээ. Тус шийдвэрийн дагуу хамгийн эхэнд Хомс хотоос 2000 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг аюулгүй газарт шилжүүлэхээр болжээ. Тус хотод өлсгөлөн газар авч, таван хүн тутмын нэгд уг шинж тэмдэг илэрчээ.
1
Сирийн гадаад хэргийн сайд Фейсал Мекдад энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна. НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч Лахдар Брахим хэлэлцээрийн дүнд Улаан загалмай, НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнуудыг Хомс руу нэвтрүүлэх боломжтой болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Сөрөг хүчний талаас Сирийн улс төрийн хоригдлуудыг суллуулахыг хүсч байгаа бөгөөд хэлэлцээр харилцан бие биенээ хүндэтгэсэн байдалтай өрнөж байгааг онцолж, ямар ч шийдвэр гарсан хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ