Ээж хүү хоёр байшинтайгаа шатаж амиа алдлаа
Галын улмаас байшинтайгаа шатаж, амиа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд айл шатаж байна гэх дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу аврах, гал унтраах ангийн тасгийн алба хаагчид хэргийн газарт очиход айлын өвлийн байшин шатаж байсныг унтраасан байна.
Харамсалтай нь галд Хөвсгөл аймгийн харъяат иргэн 33 настай эмэгтэй Т, түүний хүү 4 настай Б нар өртөж, нас барсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Мөн тэр өдөр Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтад нийтийн байрны нам даралтын зуухыг галлаж байх үед дэлбэрч иргэн 37 настай эрэгтэй Б их хэмжээний түлэгдэлт авч, гэмтсэн байна. Хэргийг СБДЦХ-2 шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ