"Хамтын тэтгэврийн хууль төсөвт дарамт авчрахгүй "
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат орон нутагт ажиллаж байгаа. Тиймээс энэ удаад бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийсэн юм.
6
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:
-Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүлгийн зүгээс дэмжиж байгаа. МАН-ын бүлгийн завсарлага дуусангуут хэлэлцүүлэх саналтай байна. Мөн НӨАТ-тай холбоотой хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ НӨАТ-ын босгыг нэмэх буюу 200 сая төгрөгөөр тогтоох УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж бүлгийн зүгээс үзсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 38-р зүйлд Улсын төсөвтэй холбоотой аливаа хуулийн төслийг Засгийн газар өргөн барина гэж заасан байгаа. Тиймээс НӨАТ-ын босгыг нэмэх нь татвар буюу Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг учраас зөвхөн Засгийн газраас өргөн барьсан хувилбарыг хэлэлцэхээр болсон хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснхийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
7
- НӨАТ-ын босгыг 200 саяар тогтоох хуулийн төслийг хэлэлцэнэ гэж УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн. Танай бүлэг яагаад дэмжсэнгүй вэ? -Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас АН-ын бүлгийн зүгээс С.Бямбацогт нарын төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Харин Засгийн газраас өргөн барьсан НӨАТ-ын буцаан олголт болон холбогдох төслүүдийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байгаа.
7
-Засгийн газраас оруулж ирсэн татвар, НӨАТ-тай холбоотой төсөл дээр НӨАТ-ын босгыг 50 хувь байх эсэх дээр тодорхой байр сууринд нэгдсэн үү? -НӨАТ-ын босго 50 сая байх эсэхийг байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр нээлттэй хэлэлцэж болно. НӨАТ-ын босгыг 50 сая байлгах эсэх дээр гишүүд саналаа илэрхийлж болно. Хэлэлцүүлгийн явцад нухацтай шийдэх ёстой.
7
-Хамтын тэтгэврийн төсөл төсөвт ачаалал өгнө гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Үүнийг судалж үзсэн үү? -Хамтын тэтгэврийн төсөл дээр МАН-ын бүлгийн яриад байгаа шиг төсөвт дарамт ирэхгүй. Яагаад гэвэл тэтгэвэр авч байгаа хүн нас барсан тохиолдолд тэтгэвэр олгогдоно. Хэрэв нас бараагүй байсан бол тэтгэвэрээ аваад явах боломжтой байсан. Мөн насан туршдаа ирээдүйд авах тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байсан учраас энэ хүнд оногдох ёстой мөнгө. Тиймээс өөрийнхөө авч чадаагүй мөнгийг гэр бүлдээ өгөх л төсөл байгаа юм. Энэ хууль өргөн баригдсан бөгөөд ажлын хэсэг гарч, намын бүлгүүд саналаа хэлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Одоогийн судалгаагаар өнөөдөр 312 мянган хүн тэтгэвэр авч байгаа. Үүнээс 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагдаж байгаа. Бидний хийсэн судалгаагаар хамтын тэтгэврийн хууль батлагдвал болзлыг хангаж байгаа 76 мянга орчим хүн байгаа гэсэн тооцоо гарч байна.
7
-Хамтын тэтгэврийн хуулийн хугацааг хэдийнээс байх ёстой гэж танай бүлэг үзэж байна вэ? -Хамтын тэтгэврийн хэрэгжих хугацаа болон хуулийн үйлчлэх хугацааг иргэд их сонирхож байна. Аливаа хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх эсвэл тодорхой хугацаа зааж өгдөг. Зарим хууль батлагдахдаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагддаг. Хамтын тэтгэврийн хувьд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс санал авч, гаргана.Хуулийн хамрах хүрээ буюу тодорхой заасан оноос хэрэгжүүлэхийг хуулийг дагаж мөрдөх журамд тусгаж болно.
7
-Соёлын өвийг хамгаалах хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Алдагдсан өвийг тоолох, ямар нэг тооцоо судалгаа гарсан уу? - Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ер нь бол Монгол Улс дэлхийд нүүдэлчдийн соёлын өвийг хадгалж яваа ард түмэн. Тиймээс соёлын өвийг хамгаалах, зохицуулалтгүй үлдэж байгаа зарим газар байна. Улсын төсөвөөс анхаара ёстой гэж үзэж Дэлхий соёлын өвийг хамгаалах, гадаадын судлаачдыг дэмжих, судалгаа хийлгэх нэрээр соёлын өвийг авч гарах тохиолдол гарч байсан. Монголын соёлын өв алдагдсан тохиолдолд шуурхай мэдээлэх зэрэг асуудлыг бүлэг чухалчлан ярилцлаа.
7
-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар танай бүлэг завсарлага авсан. Энэ асуудлаар нэгдсэн байр суурьт хүрсэн болов уу? -"Давхар дээл"-ийн асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Ажлын тав хоногийн хугацаа дууссаны дараа хэлэлцэнэ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ