Нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн нь оюутнуудад нөлөөлөхгүй
Нийтийн тээврийн үнэ нэмэгдэж, том оврын автобус 500, троллейбус 400 төгрөгөөр үйлчилж эхэллээ.
Энэ үнийн өсөлт смарт картаар нийтийн тээвэрт зорчдог оюутнуудад нөлөөлөхгүй юм байна. Өөрөөр хэлбэл оюутнууд нэмэлт төлбөр төлөхгүйгээр нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй смарт картаараа үйлчлүүлнэ гэсэн үг.
Нийтийн тээврээр зорчигчдын нэлээд хувийг оюутнууд эзэлдэг. Харин зарим автобус компаниудын тасалбар хураагч их дээд сургуулийн өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан оюутнуудыг смарт картаар зорчуулахгүй байгаа нь МОХ, Нийтийн тээврийн газрын хамтарсан гэрээг зөрчиж буй аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ