Алтан нуухтай чүнчигноров хөөргөө хулгайд алджээ
Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэж байгааг анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн 68 настай С-ийн гэрээс алтан нуухтай чүнчигноров хөөрөг хулгайд алдагджээ.
Цагдаагийн албан хаагчид тус хэргийг шуурхай ажиллан илрүүлсэн байна. Хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй 50 настай эрэгтэй Э үйлдсэн байжээ.
Мөн Хан-Уул дүүргийн 17-р хорооны “Мишээл экспо” төвийн үслэг эдлэлийн 97-р лангуунаас “Минжин сор” ХК-ийн булган малгай хулгайд алдагдсан байна. Тус малгайг 56 настай эрэгтэй О хулгайлсаныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн О-гийн гражнаас хоёр ширхэг хонины ууц хулгайд алдагдсан байна. Хэргийг тодорхой хаяг, эрхэлсэн ажилгүй 34 настай эрэгтэй Л үйлдсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ