Тарик Азизыг ирэх онд цаазална

img

Саддам Хусейны дэглэмийн үед Иракт ерөнхий сайдын орлогч, гадаад хэргийн сайд зэрэг томоохон албан тушаал хашиж байсан Тарик Азизыг ирэх жил цаазлахаар болсон аж. Тарик Азиз америкийн цэргүүд Иракт нэвтэрсний дараа 2003 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан юм. Өнгөрсөн онд түүнд Иракийн дээд шүүхээс алах ял оноож байсан юм. Энэ ялыг ерөнхийлөгч Жалал Талибани хориглож байлаа. Иракийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Саад Есүф аль Мутталлибигийн мэдэгдсэнээр ийнхүү түүнийг ирэх жил цаазаар авах нь тодорхой болсон гэнэ. Тарик Азиз нь Саддам Хусейны дараагийн нөлөө бүхий улстөрч байсан юм. Түүнд цаазын ял оноосны дараа Тарик Азизын охин CNN агентлагт ярилцлага өгч “Эцэг маань улс орныхоо төлөө 22 жил зүтгэсэн, түүнд гэм буруу байхгүй учраас америкчууд орж ирэхэд өөрийн сайн дураар бууж өгч байсан. Түүнд гэм байхгүй” хэмээж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ