Сэтгүүлч зодсон Б.Ганзориг нарын ялыг хэвээр үлдээлээ
Хөвсгөл аймгийн шүүхэд энэ сарын 24-ний өдөр “Хөвсгөл ньюс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ. Анхан шатны шүүхээс Б.Ганзоригд 3 жил таван сар, хамтран танхайрсан гэх Б.Лхагвасүрэнд 3 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Учир нь тэд өнгөрөгч 2013 оны зургадугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр Б.Ганзоригийг тус телевизийн сэтгүүлчийн биед халдсан, танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Иймд шүүгдэгчид дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан ч оноосон ялыг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ