МАН дотоод эв нэгдэлгүй болсон гэв

img

Энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн талаар Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, тус намын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Хэвлэл мэдээлэл, технологийн газрын дарга Н.Дэмбэрэл нар хэвлэлийн бага хурал хийлээ.

 Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялагдсан шалтгаанаа тус намынхан Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын дотоод эв нэгдэл, хамт олонч зарчим алдагдсанаас болсон гэж үзэж буй аж. Хамгийн сүүлд аймгийн намын хорооны даргыг  намын Удирдах зөвлөлтэй зөвшилцөлгүй сонгосон нь алдаа болсон гэдгийг ч хэлэв. Тиймээс тус аймгийн намын хорооны удирдлагад улс төрийн хариуцлага тооцож, асуудлыг зохицуулж ажиллахыг Монгол Ардын Намын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болгожээ.

 Намын дотоод асуудлаас гадна санал хураалтын үеэр хэд хэдэн зөрчил гарсан байна. Эдгээр асуудлаар сонгуулийн тойргийн хороо болон аймгийн Цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Тухайлбал, Есөнбулаг зэрэг суманд АН-аас нэр дэвшигчид төрийн өмчит компанийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зөрчил гарчээ. Мөн Баян-Уул сумын гурван ч багт дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн байна. Нөгөө талаар Говь-Алтай аймгийн ард түмэн 2012 оны орон нутгийн сонгуулиар сонголтоо хийсээр байтал ард иргэдийн сонголтыг үл хүндэтгэн хөхөө өвлийн хүйтнээр дахин сонгууль явуулж байгаад шүүмжлэлтэй хандсан хүн олон байжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын хүмүүс “Говь-Алтай аймаг хөгжье гэвэл АН-ыг сонго. Монгол Ардын Намыг сонговол Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй” гэх мэтээр сурталчилгаа хийсэн нь иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг гэж үзэж буй аж.

 Түүнчлэн Говь-Алтай аймгийн алтны ордуудыг ашиглах АН-ынхны сонирхол, УИХ-аар алтны татварыг бууруулж баталсан зэрэг олон үйл явц санаандгүй давхцаагүйг ч онцлов.

 МАХН-ынхан тус сонгуульд амжилттай оролцож, гуравдагч хүчний байр сууриа бататгалаа гэж тус намын удирдлага мэдэгдэж байгаа. Тэгвэл АН-ынхан МАХН-ыг “өөд татаж”, Монгол Ардын Намын саналыг хуваах технологиор сонгуульд оролцсон тухай ч хэллээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

a vilgagcj:
a vilgagchdiin nam
2014-01-28
ddff:
dandaa zus uzeegui xumuus suuj bhiin. uursduu exleed nam dotroo ch gesen jaahan tanigdaach dee ta nar.
2014-01-28
ddff:
dandaa zus uzeegui xumuus suuj bhiin. uursduu exleed nam dotroo ch gesen jaahan tanigdaach dee ta nar.
2014-01-28
зочин:
удирдах зөвлөл,ман-ын дагаа нэр хүндгүй хүнээр сонгосноос доороо хүчгүй болж байна.
2014-01-27
irgen:
ene udaa mashinaar bish garaar toolood yalagdchihlaa, yaltai ch bilee, mashinaar toolsongui garaar toolson tul yalagdlaa gej bodoj bn kkk
2014-01-27
зочин:
энэ жилээс л энэ ядарсан аймаг өөрчлөгдөж иргэд нь баяжих байхдаа бас араас чинь зулгаах хүмүүс олон байх шиг...
2014-01-27
зочин:
энэ жилээс л энэ ядарсан аймаг өөрчлөгдөж иргэд нь баяжих байхдаа бас араас чинь зулгаах хүмүүс олон байх шиг...
2014-01-27
hoh ni:
unsan buhud shaldag mundahgvi ee gej ylagdaj suraachee mongoliin avlgachid nam aa tegeed olon ym yriad baih ymaa daa shal demii hairan tsagaa ureed ylgadsanaa uursduusuu haildaa yasan yun deer aldsan bna gehiin orond ter namaas ter hunees bolson geed jaahan huuhed shig olon ym yriad jaahan ch gesen hun chanartai bzilda manaa mongoliin ablgachdiin nam
2014-01-27
zochin :
ardiin namiig demjij baina. ali ch talaaraa ardiin nam iluu...
2014-01-27
ичиг:
ичсэн хүн хүн ална гэдэг шиг юм болж байна. хүрэлбаатар та нарыг бүү хэл өөрийгөө яая гэж байхад. бүх шатандаа бөндгөрөө ажиллуулахгүй бол цаашдаа хамын ирээдүй намаг шалбааг болж дууслаашүү ман-айхаан.
2014-01-27
zochin:
uursdiinkhuu teneglel , archaaguy baidal ,er ni yawtsguy bolsnygoo medekhguy bu*d buruugaa tokhdog mal zan ni kheweeree baikh shiw dee . ard tumen tanai namyn unen nuur tsaraig meddeg bolchikhson shuu dee.
2014-01-27
zochin:
har mashin baigaa tsagt ardiin nam songuuld ylahgui shuu dee
2014-01-27