Хятадаас хэвийн боов оруулж ирээгүй гэв
Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд хэвлэл мэдээллээр ясны гурилаар хийсэн хэвийн боовыг Хятадаас их хэмжээгээр хилээр давуулан оруулж ирж буй талаар мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл тус мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын албан хаагчид ташаа мэдээлэл хэмээн мэдэгдэж байгаа аж.
Тодруулбал, гадуур 1200 төгрөгөөр зарж байгаа хэвийн боовыг Хятадаас оруулж ирж байгаа талаар ташаа мэдээлэл тархаж байна. Энэхүү мэдээлэл ор үндэслэлгүй. Хилээр хэвийн боов орж ирсэн тохиолдол бүртгэгдээгүй. Энэ тал дээр хяналт тавин ажиллаж байна” гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ