УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд болон Тамгын газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонссон байна. УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 57 ахмадтай. Тэдний 40 гаруй нь өнөөдрийн уулзалтад хүрэлцэн иржээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Гүррагчаа, Л.Одончимэд, Д.Мөнхөө, А.Шагдарсүрэн нар УИХ-ын даргад дуулгах санал байна гээд, тухайлбал Ж.Гүррагчаа Улаанбаатар хотын утаа, замын түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс Хархорин сум руу нийслэлийг нүүлгэх хэрэгтэй байна гэсэн саналыг хэлсэн бол, Л.Одончимэд нийслэл хотод явган хүний замыг олноор нь барьж байгуулах хэрэгтэй байна гэлээ. Мөн Д.Мөнхөө эх нялхасыг хамгаалсан хууль гаргах хэрэгтэй байгааг онцлоод, төрөөс нийгмийн баталгаа, гэр бүлийн асуудалд илүү анхаарал хандуулахыг захисан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ