Энэ онд буудайн тариалалтыг нэмэгдүүлнэ

img

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр өнгөрсөн онд хийсэн ажлуудаа тайлагнаж, энэ болон ирэх жилүүдэд хийх ажлынхаа талаар танилцуулав. Тус хуралд салбарын сайд, дэд сайд болон яамны бүх газрын дарга нар нь оролцлоо.

6

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 388.7 мянган тонн үр тариа хураан авснаас 370.3 мянган тонн буудай хураан авсан байна. Харин 102.6 мянган тонн төмс, 101.7 мянган тонн хүнсний ногоо, 1.4 мянган тонн жимс жимсгэнэ хураажээ. Мөн 2013 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад тосны ургамал, малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, 42.6 мянган тонн тос ургамал, 43.6 мянган тонн тэжээл хураан авсан талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ ярилаа. Харин 2014 онд өнгөрсөн онтой харьцуулахад буудайн үйлдвэрлэлийг 11.5 хувиар, төмсний тариалалтыг 1.6 хувь, хүнсний ногооны тариалалтыг 1.6 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин буудайн тариалалтыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор тосны ургамал малын тэжээлийн тариалалтыг 2013 оныхоос 8 орчим хувиар бууруулахаар болсон байна. Түүнчлэн 2013 онд улсын хэмжээнд 275 мянган га-д чанартай уринш бэлтгэжээ.

6

Цаашдаа алим, чавга, интоор, гүзээлзгэнэ, үхрийн нүд гэсэн жимсний нэр төрлийг нэмэх үүднээс өнгөрсөн онд 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Түүнчлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж хүлэмжийн тариаланг дэмжих үүднээс Чингис бондоос 17.4 сая ам.долларын хөрөнгийг батлуулж, одоогийн байдлаар 0.7 га-ийн хүлэмжийг ашиглалтад оруулсан байна. Цаашдаа ч хүлэмжийн тоог нэмэгдүүлж 2013-2024 он гэхэд хүлэмжийн аж ахуйгаас авах дотоодын хүнсний ногооны эзлэх жинг 30 хувьд хүргэх зорилттой байгаа аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbbbb:
battulga saidaa tanid gej helehed ta ded saidaanch gsn haalga hynaj baigaarai tanai yamniikhan tender eer oboo burzaasan bh shuu
2014-01-28
tarialanch:
рэнчинсэнгээ гэж нэг жинхэнэ богс долоогч долгонуур нөхөр байна лээ/ эртэд уулзаад хэсэг яриж суусан чинэ ой гутах шиг болсон/ ингэж амъдарч байх гэж өрөвдсөн
2014-01-27
dulam:
tosnii urgamal raps tarihad hyanalt sain tavih heregtei
2014-01-27