“АРЕВА” Африкт

6
-Африк тивд ямар улсуудад “АРЕВА” групп үйл ажиллагаа явуулдаг вэ? Тэнд хэдэн жил ажиллаж байна вэ?
- “АРЕВА” групп Африк тивд Нигер, Габон Улсад 50 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд
тэдгээр орнуудын урт хугацааны түнш юм. Эдгээр улсад явуулж байгаа Аревагийн уул уурхайн үйл ажиллагаа нь Нигер, Габоны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Эдгээр орны Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр, олон улсын стандартуудыг бүрэн мөрдөж, олон улсад мөрддөг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулдаг.
7
-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр Африкт ямар стандарт мөрдөж ажилладаг вэ?
- “АРЕВА” групп байгаль орчныг хамгаалах тогтвортой менежмент хэрэгжүүлдэг. Африкт, мөн бусад бүх улс оронд нэгэн адилаар “АРЕВА” групп нь байгаль орчинд өөрийн үйл ажиллагаанаас учрах нөлөөллийг аль болох хязгаарлахыг маш их хичээж ажилладаг. Үүнд “Байж болох хамгийн бага зохистой хэмжээнд” гэсэн зарчим мөрддөг. Энэхүү зорилгоор одоо ажиллаж буй АРЕВА-гийн уурхайнууд байгаль орчны хариуцлагатай удирдлагын тогтолцоог дэмжсэн ISO 14001 олон улсын стандартыг мөрддөг. Түүнчлэн, “АРЕВА” групп өөрийн бүх уурхайн талбайд байгаль орчны цацрагийн хяналт тавьж, уурхайн талбайд ажиллаж буй орон нутгийн иргэдийг цацрагийн хяналтанд хамруулдаг. Мөн агаар, ус, хөрс, уурхайд үйлчилгээ үзүүлж буй хүнсний сүлжээний чанарыг шинжилдэг. Үр дүнг нь тус групп ажиллаж байгаа улс орон бүрийнхээ холбогдох байгууллагуудад тогтмол шилжүүлж өгдөг.
6
-Ажиллаж буй орон нутгийн иргэд, нутгийн иргэдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалдаг вэ, энэ талаар Африкт нэвтрүүлсэн туршлага юу вэ?
- “АРЕВА” групп үйл ажиллагаа явуулж буй бүх улс орнуудад тус группын хувьд ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал байнга нэн тэргүүнд тавигддаг. Тиймээс, Африк дахь ажилтнууд болон Африкийн орон нутгийн хүн ам эрүүл мэндийн тогтолцоонд хамрах боломжтой болоход Арева групп хувь нэмрээ оруулсаар ирсэн. Мөн аль болох осол гаргахгүй байх, ослын давтамжийн хэмжээг аль болох бага байлгах аюулгүй байдлын заншил Африкт тогтооход тус групп хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Африкт ажиллаж байгаа уурхайнууд OHSAS 18001 буюу ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлыг тууштай, үр дүнтэй хамгаалахтай холбогдсон стандартыг мөрдөж ажилладаг.
6
- Цацрагийн хамгаалалтыг Африкт “АРЕВА” групп хэрхэн мөрддөг вэ?
- Цацрагийн хамгаалалт бол “АРЕВА” группын урьдчилан сэргийлэлтийн үндсэн талбар юм. “АРЕВА”-ын бүх уул уурхайн талбайд ажилтнуудын ионжуулсан цацрагийн шарлагын
асуудалд хамгийн өндөр түвшинд анхаарч, ажилтнуудаа тогтмол хяналтанд байлгадаг. Цацрагийн хамгаалалтын хувьд Олон Улсын Цацрагийн хамгаалалтын хорооны (ОУЦХХ) 103-р зөвлөмж, Евратомын 96/29-р захирамжийн дагуу ажилтны шарлагын дээд хэмжээг (жилийн хуримтлагдсан дээд тун) 5 жилийн дунджаар жил бүр 20 миллизиверт байх, нэг жилийн туршид 50 миллизивертээс илүүгүй байхаар тогтоосон. Бидний ажилладаг бүх улс оронд эрх бүхий байгууллагууд “АРЕВА” группын цацрагийн хяналтын дүнг шалгадаг. 2011 онд Африкт “АРЕВА” группын нэг ч уурхайчны шарлагын тун 18 миллизивертээс хэтрээгүй. 2012 онд “АРЕВА” групп жилд нэг ажилтандаа 16 миллизивертээс бага цацрагийн шарлагатай байх зорилт тавьж ажилласан.
(Сонирхуулахад Монгол улс дахь “АРЕВА” группын салбар Кожеговь компани нь зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. 2013 онд Монгол улсад Кожеговь компаний ажилтнуудын авсан цацрагийн шарлагын тун 0.33 миллизиверт тун буюу 1 миллизивертээс ч бага байгалийн хамгийн бага тунгийн түвшинд байна.)
5
Африкт уурхайн үйл ажиллагаа нь орон нутгийн хүн амд хэрхэн нөлөөлж байгааг “АРЕВА” групп мөн хянадаг. Европтой адил Африкт жилийн цацрагийн дээд хязгаар нь байгалийн суурь цацрагаас 1 миллизивертээр дээгүүр байхаар тогтоосон. Нигер Улс дахь Арлит уурхай, Габон Улсын Мунана дахь хуучин уурхайн эргэн тойрны газарт энэ хэмжээг баримталж тус групп ажиллаж байна.
Ураны уурхайн ашиглалттай холбогдсон болзошгүй нөлөөллийн талаар 2007 онд “АРЕВА” групп нь төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тус группын ажиллуулж байгаа уурхайн талбайнуудын эргэн тойронд “Эрүүл мэндийн ажиглалтын” цэгүүдийг бий болгох шинэ дэвшилтэт гэрээ хийж чадсан. Үүгээр олон талт бүтэц (“АРЕВА”, төрийн бус байгууллагууд, тухайн улс орнууд, иргэний нийгэм) байгуулагдаж, “АРЕВА” группын уурхайнуудын хуучин ажилтнуудын ажлын дараахи эрүүл мэндийн хяналтыг ил тод байдлаар хийж байна. Ажиглалтын цэгүүдийг 2010 онд Габон Улсад, 2011 оны сүүлээр Нигер Улсад эхлүүлсэн бөгөөд олон зуун үзлэг, зөвлөгөө өгөх ажил хийгдээд байна.
6
-“АРЕВА” групп үйл ажиллагаа явуулж буй Африкийн орнуудын орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг уу?
- “АРЕВА” группын үйл ажиллагаа явуулдаг Африкийн улс орнууд ураны уурхайг ажиллуулсанаас ашиг авч байгаа. “АРЕВА” групп нь үйл ажиллагаа явуулж буй орнууддаа ажлын байр бий болгох, тухайн орнуудын болон орон нутгийн хүн амыг аж үйлдвэрийн нарийн мэргэжилд сургах, тухайн улс орнуудад татвар төлж, татварын орлогод хувь нэмэр оруулахаас гадна эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн хөгжилд туслах төслүүдэд оролцох замаар орон нутгийн хүн амд тусалдаг. Жишээлбэл: “АРЕВА” групп жилд дунджаар 6 сая еврог Нигерийн хүн амд туслах хөгжлийн үйлсэд зарцуулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ