Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

img

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Тодруулбал,  Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар 2013.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх/, Төрийн аудитын байгууллагаас 2014 онд хийх аудитын сэдвийг батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд хуралдаж, Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд болно. Тус байнгын хорооны хэлэлцэх асуудал  “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ байх юм.

 5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ