Хүнсний үйлдвэрлэлийн салбар 18.4 хувиар өсжээ

img

Хүнсний дотоодын үйлдвэрлэлийн салбар 2013 онд өмнөх оноосоо 18.4 хувиар нэмэгджээ. Тодруулбал, тус салбар өнгөрсөн онд 737.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 815.2 тэрбумын борлуулалт хийсэн  байна. Үүнээс мах, малын дайвар бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн II гурил зэрэг бүтээгдэхүүн экспортлож, экспортын хэмжээ 40.3 хувиар өссөн талаар ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.

1

Тус газраас инфляцийн түвшинд махны үнэ хэрхэн нөлөөлж буй талаарх судалж, “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшинд үзүүлсэн нөлөө 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байна гэж тогтоожээ. Энэ нь өмнөх 5 жилийн дундаж үзүүлэлтээс 3.7 дахин бага байгаа тухай Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг мэдэгдэв. Тэрбээр уг мэдээллээ “Макро эдийн засгийн үзүүлэлт болон хүнсний хэрэглээний үнийн индекст тулгууралсан бодитой тооцоо” гэлээ. Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд 23 гурилын үйлдвэрт 48.7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай олгож, 1кг 1-р зэргийн гурилын бөөний үнийг  550 төгрөг, жижиглэнгийн үнэ  650 төгрөгт тогтвортой  барьсан хэмээв.

1

2013 оны 12 сарын урьдчилсан дүнгээр 10.2 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, хөдөө аж ахуйгаас 238.2 мян.тн мах бэлтгэжээ. Үүнээс, 22.1 мян.тн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан, 3 мян.тн мах экспортлосон аж. Харин 2012 онд гурилын үйлдвэрлэл 114.9 мян.тн байсан бол 2013 онд 188.1 мян.тн буюу 63.7 хувиар нэмэгдсэн байна.

1

Сүүний үйлдвэрлэлийн тухайд 63.1 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь 2012 онтой харьцуулахад 18.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” төсөлд Засгийн газраас 27.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэх шийдвэр гаргаж, 11 аж ахуй нэгжид 12 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт 5 тн сүү хөргөх, хадгалах зориулалттай 50 хөргөлтийн төв байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudalchaa:
haana bnaa ter hyamd mah chin.chi abchraad uguuch sobgorii n ugye
2014-02-03
dsdsa:
zaa yun surtei yum aldaa l biz. suuliin 5 jiliin dundjuudiin niilberees 3.7 dahin baga baisiim daa.
2014-01-28
zochin:
3,7 huviar gesen baih huurhii bichij bgaa amitan ni huviar, esvel dahin baga geheer yaadag ch yum medehgui tarhitai amitan bgaa 4 giiguulegch neg door bichdeg amitad baidag yum sh dee
2014-01-28
асмчбөмөбчмбө:
махны үнэ 5 жилийн дунджаас 3.7 дахин бага байгаа гэв яаж ингэж ичихгүйгээр худлаа шааж чадаж байнаа !???????????????????
2014-01-28
mahnii une hyamdhan bnalee:
huchit shonhor narantuul 2 zah deer mahnii une oiriin heden jild bgaagui buursan bnalee uuts l lav maynga myangaaraa bnlee
2014-01-28