Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно

Энэхүү ажлын үр дүнд нийслэлийн төсөвт 2,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинээр 1644 ажлын байрыг илрүүлснээс гадна 2 900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн тооллогоор нийслэлд 2,8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа гэж тоолсон боловч энэ үнэлгээ бодит үнэлгээ болж чадахгүй гэж удирдлагын зөвлөлийн гишүүд үзсэн юм. Учир нь иргэд татвар бага төлөхийн тулд өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө бодит үнэлгээнээс доогуур үнэлдэг, эсвэл банкны зээлд хамрагдахын тулд хэт өндөр үнэлэх явдал цөөнгүй байдаг байна. Үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө бол нийслэлийн эдийн засгийн чадамжийг харуулах нэг үзүүлэлт болдог учраас цаашид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага байгааг хэлж байгаа юм. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгосон журам боловсруулахаар шийдвэрлэлээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ