Өнгөрсөн долоо хоногт 24 залуу ажилд зуучлагдлаа

img

“Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж”-д өнгөрөгч долоо хоногт 107 ажил хайгч бүртгүүлснээс 24 нь ажлын байранд зуучлагдсан байна. Мөн хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудаас 77 нээлттэй ажлын байр зарлагдсаны 35 хувийг нь ажиллах хүчээр хангаж ажилласан байна. 2014 онд “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж” нь “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 10.000 оюутан, залуучуудыг улс орны бүтээн байгуулалтанд ажиллуулах, мөн залуучуудын сайн санааны болох бусад туслах санаачлагыг дэмжих, сайн дурын ажил, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх аж.

чбй

Энэ өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем буюу www.myjob.mn  сайтыг ашиглалтанд оруулж, хөдөлмөр зуулчлалын үйл ажиллагааг цахимжуулж, хөнгөвчлөхийн зэрэгцээ ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх боломжийг олгосон байна.  Мөн ажил хайгчид системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийнхөө мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байрыг сонгох, ажил олгогчдод үнэлж, дүгнүүлсэнээр өөрийн давуу талыг бий болгох зэрэг олон давуу талыг бий болгож байгаа юм. Одоогийн байдлаар тус сайтад шинээр 126 ажил хайгч, 28 ажил олгогч хандаж бүртгүүлсэн байна.

ычй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ё ё ч ё:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-01-28