Хүүхэд харах үйлчилгээний талаар хэлэлцэнэ

img

Өнөөдөр Төрийн ордон дахь иргэний танхимд 11.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийт хэлэлцэнэ.

Монгол Улсын 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожлогдон үлдэж байна. Энэ нь бяцхан хүүхдийг ихээхэн эрсдэлд оруулж байгаа тэл 1.6 - 3 насны хүүхдэд Хүүхэд харах төвөөр дамжуулан тэднийг харах, асрах, хооллох, тоглуулах ерөнхий үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэхээр заасан байна.

бй

Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжүүлсэн бодит туршлагад үндэслэн хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа юм.

чй

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталснаар цэцэрлэг хүрэлцээгүй байгаа 60 мянган хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэхийг өнөөдөр хэлэлцэх юм.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ