Болор цомын айргийн тав аа гэж...
Өвөрхангай гэж төрөлх нутгаа магтан дуулсан Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 80 насны ойг тохиолдуулан “Болор цом-31, Өвөрхангай-2014” яруу найргийн наадмыг, Монголын Зохиолчдын Эвлэл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, МҮОНРТ хамтран энэ сарын 25-нд Арвайхээр хотноо зохион явуулав.
6
Уг наадамд оролцохоор хот, хөдөөгөөс нийт 150 гаруй яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос 25 яруу найрагч хоёрын даваанд шалгарснаас . Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналт Л.Моломжамц “Болор цом”-ын эзнээр тодорсон. Янжинлхамын хишигт найрагчийг зохион байгуулагчдын зүгээс өргөмжлөл, гурван сая төгрөгөөр шагнаж, “Ур Ундрах” компаниас жил бүрийн “Болор цом”-ын тэргүүнд олгодог номын дээлээр мялаасан юм.
6
Энэ удаагийн "Болор цом"-ын шүүгчээр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нар ажиллажээ. Монголын яруу найргийн ноён оргилуудуудын нэг Б.Лхагвасүрэн гэдэгтэй маргах хүн цөөн. Аман дээрээ шударга үг хэлдэг атлаа бодит байдал дээр найраанд орчихдог юм биш, байгаа гэж хардах хүн цөөнгүй. “Болор цом” сүүлийн хэдэн жил хөдөө орон нутагт зохиогдлоо. Эрдэнэт, Дархан, Архангай, Өвөрхангайд боллоо.
7
Зохион байгуулалт их сул байлаа хэмээн яруу найрагчид өөр хоорондооо хуучилцгаадаг. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр өвдөг шороодчихоод олон үг ярилаа гэх нь ч бий. Олны үг ортой. Үнэхээр зохион байгуулалт маш хангалтгүй байсан нь гашуун үнэн. Архангайд л гэхэд Хөгжимт жүжгийн театр нь дүүрэхгүй байсан.
7
Өмнөх жилүүдэд бүр 1980- 1990 он хүртэл үнэхээр чансаатай шүдэнз унах зайгүй хүн цугладаг байсан гэх. Гэтэл аймгуудад болсон Болор цом” наадам цөөн үзэгчтэй байгаа нь тус наадмын үнэ цэнийг ч илтгэх шиг. Сүүлийн жилүүдэд уг наадамд манай нэрт зохиолчид, оролцохгүй байгаа нь бас л нэгийг хэлээд байгаа юм. Энэ жилийн хувьд гэхэд 150 гаруй уран бүтээлч шүлгээ ирүүлснээс шигшмэл 25-ыг шалгаруулсан гэх. Гэвч тэр 25-д нь чанаргүй шүлэг нэлээд байв.
7
Архангайд “Болор цом” болоход нутгийнх нь таван найрагч цуваад байр эзэлсэн. Сая Өвөрхангайд “Болор цом” нутгийнх нь гурван найрагч айргийн тавд багтах жишээний. Ийм сайхан нэр хүндтэй наадмыг ээлжлэн шоу хийж “барьж” идэх нь ичмээр. Ингэж хувьчилж, хувьцаалж байхын оронд, “Болор цом”-ыг хийхээ больчихвол таарна гэх “акул”-ууд бий.
7
Хоёрын хооронд өөх ч биш мах ч биш ийм наадам хийж байхаар болчихвол нэрэнд цэвэр бус уу. Эсвэл 21 аймагт ээлжлэн зохион байгуулж тус аймгийнх нь харьяат л байвал сайн муу шүлэгтэй хамаагүй цомын эзэн болоод л байя.
7
Н.Нацагхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ