Дөрвөн иргэнд 320 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болов

img

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар  Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлыг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга  тус газрын байршилд өртсөн иргэдийн  өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор “Нөхөн олговор олгох тухай” А/34 дугаар захирамж гаргажээ.

 

Захирамжийн дагуу тухайн газарт эд хөрөнгө нь хамрагдаж буй дөрвөн иргэний өмчийн үнэлгээг тогтоож, зохих нөхөх олговрын 320 000 000 төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна.  Харин иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ. Нөхөн олговрыг олгож газрыг чөлөөлснөөр Чингэлтэй дүүргийн 8, 11-р хорооны нутаг дэвсгэрт 120 ортой хүүхдийн 2 цэцэрлэгийн барилга барих боломжтой болно.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
kazakstand tugssun diplom awch boloh u haads d 2 jil suraad soliltsoogoor bolobsroliin yamnii tetgelgeer sursan utas 99871077
2014-01-28
тамир:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-01-28