Г.Буяндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
"Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт суллагджээ. Түүнийг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөнгө угаасан, 1,2 сая ам долларыг хятадуудаас залилсан, мөнгө угаасан, “Цэн трейд” компаниас 4 тэрбум 400 сая төгрөг залилсан хэрэгт буруутган шалгаж байсан.
Мөн түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн “Зоос банк”-аас авсан 100 сая төгрөгийн хэргээр УМБГ-аас мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний хэргийг харъяалалын дагуу Дархан-Уул аймгийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр энэ оны эхээр шилжүүлсэн байж. Харин тус аймгийн прокурор Г.Буяндоржид үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгон, түүнийг суллажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ