Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн 3-р хэлтэстэй болжээ

img

Нийслэлийн цагдаагийн газраас дүүргүүдэд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх, гарсан хэргийг шуурхай илрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг боловсруулж эхэлжээ.

Энэ талаар НЦГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэмөнхөөс тодрууллаа.

- Сонгинохайрхан дүүрэгт цагдаагийн шинэ хэлтэстэй болсон гэж сонслоо?

-Тиймээ. Нийслэлийн цагдаагийн газраас дүүргүүдэд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж 100000 хүртэлх хүн ам тутамд нэг цагдаагийн хэлтэс байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 11-ний 153 дугаар тогтоолоор “Цагдаагийн  байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 23 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэсийг ажлуулж эхэллээ.

- Цагдаагийн 3 дугаар хэлтэс хаана байрлаж байгаа вэ?

-Цагдаагийн 3 дугаар хэлтэс одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо буюу хуучнаар нэгдүгээр хорооллын дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн хойно байрлах “Өнөр” цагдаагийн тасагт байрлаж байна.

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс хэд хэддүгээр хороонд үйлчлэх вэ?

-3-р хэлтэс маань Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14,15,16,17, 23, 19, 30, 31-р хороодыг иргэдэд үйлчилнэ. Энэ бүс ойролцоогоор 90.000 гариу хүн амтай, 12.000 өрхтэй. Эдгээр иргэдэд 90 гаруй цагдаагийн алба хаагч үйлчилж байгаа.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ