Ч.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хурал хойшилж магадгүй
Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх тэргүүтэй О.Бямбасүрэн, н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд эхэллээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3, 166.2, 254.2, 263.2, 265.2, 268.2, 272.2 зүйл ангиар буруутгаж буй юм. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс нэг нь шүүх хуралд ирээгүй тул тэдний зүгээс хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд дөнгөж сая тавиад байгааг эх сурвалж мэдээллээ.
Тэдэнд холбогдох хэргийг өмнө нь нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ