Ерөнхийлөгчийн Тамгын газар ахмадуудаа хүндэтгэн хүлээж авав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн сар шинийн босгон дээр үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морь жилийн босгон дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Б.Тогтохбуян, Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат нар Төр, засгийн үйлчилгээний “Элит” цогцолборт ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч зоог барин Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулжээ.
Ахмадуудыг төлөөлж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат үг хэллээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монголчууд бид морин жилийн босгон дээр ирээд байна. Морийг монголчууд эрч хүчтэй, цовоо сэргэлэн, хийморьтой амьтан хэмээн бэлгэшээдэг. Энэ морин жил “Ялгуусан” гэсэн тодотголтой. “Ялгуусан” гэдэг нь ялна гэсэн үг. Тиймээс ирж буй жилд монголчууд хийморьлог байх нь гарцаагүй” гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ