Хотын даргаа, нийтийн тээврийнхээ үнийг яах гэж байна?
Том оврын автобусын тасалбарын үнэ энэ сарын 23-наас эхлэн үйлчилгээний хөлсөө 100 төгрөгөөр нэмж 500 төгрөг болгосон. Дайны хажуугаар дажин гэж тролейбуснууд үйлчилгээний үнэ өртөгөө нэмж 400 төгрөг болгосонд иргэд ихэд бухимдалтай байгаа төдийгүй хотын даргыг ажлаа хийхийг сануулж байна. Нийтийн тээврийн хэрэгсэлийн үнэ өртөгтэй холбоотой асуудал Үүл даргад наалдаад байгаагийн учир нь өнгөрсөн онд автобусны үйлчилгээний үнийг нэмэх тухай асуудал ярьж байх үед Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаад нийтийн тээврийн үнэ болон ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх санал гаргасан аж.
Уг амлалтаа биелүүлэхийн тулд орлогч дарга Н.Гантөмөрт ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн байна. Гэтэл Н.Гантөмөр дарга ажлаа хийхгүй байсаар өдий хүрч нийтийн тээврийн үнэ нэмэгдэж нийслэлчүүдийг бухимдуулаад эхэллээ. Цагаан сар хаяанд тулж хаалга тогшоод байгаа энэ үед нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмж, нийслэлчүүдийн халаасан дахь хэдэн төгрөгийг саах болсон асуудалд ултай хандаж, учрыг нь олохгүй бол болохоо байлаа шүү Үүл дарга аа.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ