Парламентад суудалгүй намууд эрх баригчдыг зэмлэж, Ц.Мөнхбаярт оноосон ялыг эсэргүүцэв
МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр улс төрийн намуудын дарга нартай уулзаж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Тус намынхан хувьд энэ удаагийнх улс төрийн хүчний удирдлагуудтай хийж байгаа дөрөв дэх удаагийн уулзалт юм. Энэ удаагийн уулзалтаар УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулинд оруулсан долоон өөрчлөлтийг өөрчлөх эсэх, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийн хүрээнд намуудын удирдлагатай саналаа солилцохоор төлөвлөжээ. Дээрх асуудлаар намуудын удирдлагууд байр сууриа солилцсон юм.
6
МНН-ын гишүүн О.Бум-Ялагч:
-Эрх баригч хүчин Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулж, парламентад суудалгүй хүчнүүдийг татан буулгах хуулийн төсөл оруулсан нь АН-ыг хэр ардчилалтай нам болохыг харууллаа. Парламентад суудалгүй намууд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйхыг шаардсан. Гэвч өнөөг хүртэл ямар нэг байр сууриа илэрхийлээгүй байна. Бид одоо нойрноосоо сэрж, гудамжинд гарч, жагсаал цуглаанаа хийнэ. Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгохыг дэмжиж байна гэсэн юм. Мөн тус намын зүгээс ГХ-ны сайд Л.Болд, ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр нарыг огцруулахыг шаардлаа. Өнгөрсөн онд Францын Гадаад хэргийн сайдыг айлчлах үеэр ГХ-ны сайд Л.Болд Цөмийн асуудлаар хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Учир нь Монгол Улс Цөмийн зэвсгийн эсрэг НҮБ-ын конвенцид нэгдсэн улс хэмээн огцруулах үндэслэлээ тайлбарлаж байлаа. Саяхан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг 2,5 хувь болгосон. Иргэд 10 хувийн, алт олборлогчид 2,5 хувийн татвар төлөх болж байгаад эрх баригчдыг шүүмжилж байлаа. Мөн Ц.Мөнхбаяр нарт оноосон 21 жилийн ялыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
6
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх:
-Баг өмссөн ардчилал өөрийн багаа тайлж байгааад баяртай байна. Парламентад суудалгүй улс төрийн хүчнийг татан буулгах гэж байгаа нь террорист үйлдэл. Сонгуулийн саналын хуудасыг дахин гар аргаар тоолж баталгаажуулж байх хэрэгтэй. Төрийн албан хаагчийг сонгуульд оролцуулахыг зогсооё гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Ийнхүү парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд байр сууриа хэлсэн юм. Тэд улс төрийн хүчнүүд сонгуульд нэг гараанаас эхлэх хэрэгтэй гэж үзэж байлаа. Мөн Ц.Мөнбаярт оноосон ялыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэрвээ ялыг нь бууруулахгүй бол зарим улс төрийн хүчнийхэн улстөржилт хийнэ гэдгээ ч хэллээ.
6
Энэ уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь оролцсон юм. Тэрбээр:
-Өнөөдрийн хэлэлцэж байгаа зүйл бол бидний хувь олон жил ярьж байгаа асуудал. Үндсэн хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар АН-ынхан санаачлан хэлэлцүүлж байгаа. Монгол Улсад Үндсэн хуулийн зарчмыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө үг хэлээ бодож ярьж байх ёстой. Шүүх засаглал бие даасан, хараат бус засаглал. Улс төрийн намууд үүн дээр хүчтэй орж ирвэл бие даасан байдлаа алдана. Бүгдээрээ хамтраад, саналаа хэлээд, хэлэлцээд явцгаая гэлээ.
6
М.Энхболд:Парламентад суудалгүй намуудын байр суурийг сонсоод ажлын хэсэгт санал хүргүүлнэ
5
Улс төрийн хүчнүүдийн уулзалтын үеэр МАН-ын дарга М.Энхболдоос зарим зүйлийг тодруулахад:
6
-Монголын 20-иод улс төрийн хүчин гэж байр суурьтай байхгүй нь ойлгомжтой. Ялангуяа парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн долоон өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиар ямар байр суурьтай байна вэ гэдгийг бид өнөөдрийн уулзалтаар сонсох гол зорилтыг дэвшүүлж тавьсан. Уулзалт өргөн хүрээнд яригдлаа. Гэхдээ бид зорьж тавьсан гурван асуудлын хүрээнд намуудын байр суурийг сонсож, УИХ дахь ажлын хэсэгт дээрх саналыг өгнө.
7
-Улс төрийн намуудын тухай хуулийн талаар байр сууриа хэлэхгүй юу?
-МАН-ын хувьд Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсэгт тодорхой төлөөлөл оруулсан байгаа. Парламентад суудалтай намын хувьд Намуудын хуулинд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байгаа. Намын гишүүнчлэл, өмч хөрөнгийн асуудлаар 20 жилийн хугацаанд олон намын тогтолцоотой болсон тэр эрхзүйн орчныг үргэлжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр улс төрийн намууд байгуулагдсан бол идэвхтэй байх, сонгуульдаа идэвхтэй оролцох эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улс төрийн намуудын санхүүжилт дээр мөн анхаарах ёстой. Ялангуяа сонгуулийн үеийн санхүүжилтийг улс төрийн намууд адил тэгш явуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.
7
-Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн талаар авах гээхийн ухаанаар хандана гэдэг байр суурьтай байна. Төрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйл байсан. Тэр бэрхшээлийг арилгах үүднээс тухайн үеийн УИХ дээрх долоон өөрчлөлтийг оруулсан байдаг. Ингээд УИХ-ын хуралдааны ирцийн тухай, нэг удаа чуулах хугацааны тухай өөрчлөлт нь төрийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах тал дээр ач холбогдолтой болсон. Ажлын хэсэг дээр бид байр сууриа илэрхийлж ажиллаж байгаа.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ