Б.Жаргалсайхан: АН-ын дараа БНН орно
Улс төрийн намуудын дарга нарын уулзалт дээр АН-ын генсек Ц.Оюундарь хэлэлцэх асуудлуудаа урьдчилаад танилцуулж, ирүүлж байвал зүгээр байна, уулзалтыг ажил хэрэгч явуулмаар байна хэмээн МАН-ынханд хандан хэлсэн юм. Үүнд МАН-ын генсек Ж.Мөнхбат өөрийнх нь цахим хаяг байгаагүйгээс хүргүүлж чадаагүй гэдгээ учирлав. Харин бусад улс төрийн хүчний удирдлагуудын цахим хаягаар хэлэлцэх асуудлаа хүргүүлсэн юм байна. Энэ байдалд эгдүүцсэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Намуудын дарга нар Төрийн ордонд ирж, уулзаж, ярилцаа л биз. Гэтэл одоо ажил хэрэгч биш байна, энэ тэр гээд хуульчлах нь л дээ. Тэр өөрийн намын хурал дээрээ л хэлдэг юм байгаа биз. Бид дуртай юмаа ярина. Харин алийг нь ажил хэрэгч болгохоо та нарын оюун ухаан мэднэ. Төр барихаараа бүгдийг хуульчлах, өөрсдийгөө ухаантай бусад нь тэнэг гэж боддогоо боль. Манай нам эрдэмтэнтэй, бусад нь намын байргүй гэж юу яриад байгаа юм. Хэзээ Х.Чойбалсан, Д.Сүхбаатарт намын байр байсан юм. Эсгий гэр л байсан шүү дээ. Манай АН-ын ажил үүргээ явуулдаг толь бичиг нь МАХН байсан. Гэтэл тэр нь хоёр хуваагдаад МАН, МАХН болчихсон. Албан тушаалаасаа болоод хоёр хуваагдчихсан. Одоо том, ахмад нам гэж байхгүй. АН-ын дараа БНН орно гээд л хадуурч өгсөг юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ