Жагсаал цуглааны хуулийг цуцлав

img

Украинд үргэлжилж буй бослого үймээнийг намжаах зорилгоор Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний тэргүүнтэй хэлэлцээ хийжээ. Уулзалтын үр дүнд Украины ард олны дургүйцлийг бадраасан жагсаал, цуглааны эсрэг хуулийг цуцалж, босогчдод өршөөл үзүүлэхээр тохиролцсон байна. Янукович босогчдод өршөөл үзүүлэх асуудалд тэднийг Засгийн газрын ордон руу халдахаа зогсоож, барилгыг тойруулан тавьсан хаалт, хашилтаа цэвэрлэх нөхцөл тавьжээ. Ийнхүү Украины сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Виктор Януковичтой тохиролцож, бослого үймээнээ намжаахаар болсон байна. Гэхдээ ард иргэдийн зүгээс Украиныг Европын холбоонд нэгтгэхийг саатуулсан Виктор Януковичийг огцрохыг шаардсаар байгаа юм.

Өмнө нь сөрөг хүчнийхний зүгээс Виктор Януковичтой хийсэн уулзалтынхаа үеэр Засгийн газрыг тарааж, шинэ сонгууль явуулах, жагсаал, цуглааны эсрэг хуулийг цуцлах зэрэг тулган шаардлага тавьж байсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ