Евгений Плющенко: Би “Сочи”-гийн хаан байхыг хүсч байна

img

Эрэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд Олимпийн алт, хошой мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Европын зургаан удаагийн аварга, Орос улсын 10 удаагийн аварга алдарт тамирчин, мөсөн талбайн хаан хэмээгддэг Евгений Плющенкогийн “Hello сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

6

-Хэдхэн хоногийн дараа өвлийн олимп Сочи хотноо болох гэж байна. Та дөрөв дэх олимпдоо орох гэж байгаа тань саяхан л нийтэд ил болсон. Наснаасаа айхгүй байна уу?

-Тиймээ. Миний нас аль хэдийнэ 30 давсан. Би олимпийн наадамд орохын тулд зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Нас гэдэг зүгээр тоо. Харин авьяас чадвар, хүч зориг хэзээ ч мохдоггүй гэдгийг энэ удаагийн олимпиор батлахыг оролдох болно. Намайг гоочилж, муугаар хэлдэг хүмүүст сайхан бэлэг барихыг хүсч байна. Хамгийн гол нь Орост өвлийн олимп ирсэн нь миний сэтгэлд гайхамшигийг авчирч, сэтгэлд эрч хүч бэлэглэсэн.

6

-Танд гурван олимп хангалттай биш бололтой?

-Эх оронд минь болж буй анхны өвлийн олимпид оролцохгүй бол үнэхээр харамсалтай хэрэг болно шүү дээ. Би энэ спортоор зургаан наснаасаа хойш тасралтгүй хичээллэсэн.  Тиймээс энэ их амжилтаа эх орныхоо мөсөн талбай дээр цэглэхийг хүсч байна.

6

-Цэглэнэ гэдэг их спортоо орхино гэсэн үг үү?

-Бодож л байна. Тэгэхдээ ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байгаа. Тус олимпиор ямар ч амжилт гаргасан бай өөртөө баяр хүргэх болно.

5

-Фигурист Ковтун та хоёрын хэн нь “Сочи-2014”-т орох вэ гэсэн асуудал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын анхаарлын төвд байсан. Дэлхийд толгой цохидог Оросын уран гулгагчид өөр хоорондоо өрсөлдсөөр бараг хоёр жилийн нүүр үзлээ. Тэгэхдээ сүүлийн хоромд туршлага тань Сочид орох алтан түлхүүрийг танд бэлэглэсэн. Таныг дөрөв дэх олимпдоо орно гэхэд баярлах, уурлах хүн цөөнгүй харагдсан?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд миний гол өрсөлдөгч болж, ямар ч том наадамд оролцсон түрүү булаалдах хэмжээний тамирчин Фигурист Ковтун байсныг үгүйсгэхгүй. Тэр бол залуу, ОХУ-ын мөсөн талбайн шилдгүүдийн нэг. Спорт бол өрсөлдөөн, сэтгэл зүй болон бэлтгэлээ хэр сайн хангаж чадсан хэн ч бай, эх орныхоо нэрийн өмнөөс орох учиртай тул ямар ч боломж, өршөөл гэж байхгүй. Бид үүний төлөө хөдөлмөрлөдөг. Бас урамшдаг өчүүхэн амьтад.

6

-Фигурист Ковтун Европын АШТ-ээс медаль авч чадаагүй учраас та “Сочи-2014”-т оролцох нь тодорхой болсон. “Дэлхийн гурван удаагийн аварга Патрик Чаныг зогсоох хүн зөвхөн Плющенко” гэсэн мэдээлэл ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан?

-Иймэрхүү мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдсэнийг би харсан. Тэгэхдээ энэ үг надад нэгийг бодогдуулж байгаа шүү. Ганцхан өгүүлбэр ч гэлээ асар их хүчийг өөртөө хадгалж байгаа.

6

-Өнгөрсөн улиралд авсан нурууны гэмтэлдээ хагалгаа хийлгэлгүй цааш явахаар шийдсэн гэж сонслоо. Олимпийн үеэр сэдэрвэл яах эсэхээ тооцоолсон уу?

-Энэ бүхнийг тооцоолсон болохоор л том алхам хийсэн. Нуруунаас бусдаар ямар ч асуудал алга. Тиймээс бэлтгэлийн ачаалал даана гэж бодож байна. Эмч нар надад мэс засал хийхийг санал болгосон ч би хүсээгүй. Сочи өндөрлөсний дараа энэ бүх асуудлыг шийдэж, сэтгэл тэнэгэр унтах байх. Унтахад л зовиур мэдрэгдэж байгаа болохоос, бэлтгэл сургуулилтад саад болохгүй байгаа.

6

-Нутгийнхаа дэвжээнд болох олимпоос алтан медаль авахыг хүсч буй танд ямар төлөвлөгөө байна?

-Энэ талаар яримааргүй байна. Тэгээд ч би мэргэч төлгөч биш. Хамгийн гол нь тайван байж, бэлтгэл сургуулилтандаа нухацтай хандах хэрэгтэй. Дөрвөлсөн сальто, хоёр удаа дөрвөлсөн тулуп, гурвалсан акселийг хиймээр байна. Үүнээс өөр юу ч бодохыг хүсэхгүй байна.

6

-Аливаа тэмцээнд өндөр амжилт гаргахад биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүй нөлөөлдөг. Та эрүүл мэндийн асуудлаа шийдсэн учраас энэ бүхэнд бэлэн байгаа юу?

-Би бэрхшээл бүхнийг ганцаараа туулаагүй, дасгалжуулагч Виталий Балыкиний уйгагүй хөдөлмөрийн үр дүнг ярихыг хүсч байна. Өнгөрсөн он Италид очиж, хоёр долоо хоног болохдоо бэлтгэлдээ дасах үүднээс өдөрт зургаан цаг гольф тоглож байсан минь үр дүнгээ өгсөн. Энэ төлөвлөгөөг дасгалжуулагч маань л боловсруулсан юм. Өдөрт дунджаар 10-15 км алхах жишээтэй.

7

-Авьяас чадварын хувьд Плющенко шавхагдашгүй нөөцтэй. Энэ бүхэн хэзээ дуусах бол?

-Авьяас дуусна гэж байхгүй. Харин түүнийг үргэлж өнгөлж, гялтагнуулж байхгүй бол зэврэх аюултай.

6

-Өнгөрсөнөө дурсъя. Та Ванкуверийн олимпод богино хөтөлбөртөө алдаа гаргаагүй бол түрүүлэх байсан. Та алдаагаа засах зорилгоор чөлөөт үзүүлбэртээ дөрвөлсөн эргэлтийг дөрөв, дөрөв хагас эргэлтийг хоёр удаа хийсэн. Ийм тамирчин өнөөгийн уран гулгалтын спортын түүхэнд хаана ч байхгүй. Таныг алтнаас өөр өнгө хүзүүндээ зүүнэ гэж бодоогүй шүтэн бишрэгчид эмх замбараагүй байдал үүсгэж, нэлээдгүй шуугиан тарьсан?

-Таагүй дурсамжнуудын минь нэг. Гэвч би луйвардуулсанаа ч мэдэлгүй АНУ-ын уран гулгагч Лайсачект алтан медалиа алдаж орхисон. Би тэр үеэс л Сочид орж чадах л юм бол өмнөх олимпийн гашуун түүхээ давтагдахгүй, харин ч мөсөн талбайн хаан хэн гэдгийг мэдрүүлэхийг оролдох болно гэж өөртөө амлаж байсан.  Тиймээ, нуугаад яахав би “Сочи”-гийн хаан байхыг хүсч байна.

6

-Тэр үед Патрик Чан таны тухай хэлэхдээ “Плющенко бол миний хувьд байнгын асуудал. Бид түүнтэй нэг талбайд хамтдаа гарах бүрт би түүний мөсөн дээр хэрхэн хөдөлж, дасгал сургууль хийж байгаа зэргээр аль болох илүү ихийг мэдэхийг хичээдэг. Учир нь энэ бүх жижиг сажиг зүйлүүд асар их үүрэгтэй” гэж байсан?

-Бид бол агуу өрсөлдөгч нар. Нэг нэгнээ хурцалж байх бол спортын алтан дүрэм. Бид хоёр олон жил ч өрсөлдлөө. Хамгийн гол нь би Чанд хэзээ ч атаархаж, гэмтээсэй гэж хүсч байгаагүй. Тэр ч гэсэн. Хэрвээ бид хоёрын нэг нь гэмтвэл тэмцээн утгаа алддаг байсан.

6

-“Сочи”-гийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Юлия Липницка, Аделина Сотников нар оролцохоор болсон?

-Би охидууддаа хайртай. Тэд бол үнэхээр гайхалтай тамирчид. Эх орондоо болж буй наадамд амжилт гаргахын тулд хичээсээр л байгаа. Харин амжилттай болох эсэх биднээс шалтгаална. Дасгалжуулагч нар бүх мэддэгээ заасан. Бид сайн сурсан эсэх нь талбайн голд л шийдэгдэнэ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sdfg:
yaasan tom hamartain
2014-01-30
bиииииии:
хамгийн агуу тамирчин
2014-01-29
sanal:
agui tamirchin amjilt
2014-01-29
sanal:
sain tamirchin, gaihamshigtai uran gulgagch, gehdee l bainga neg yum gonshigonoj baidag ni ontsgui. zasag tur harj uzehgui baina, mungu tugreg geed l. umnuh olimpt dasgaljuulagch, emch, setgel zuichtei oroltsson murtluu alt avch chadaaguin buruugaa holboonii terguun ruugee chiheed baisan, ene alt avch chadahgui ee
2014-01-29
юм-үз:
одимпт -олимпт.
2014-01-29
юм-үз:
сайн байцгаана уу? е.п эрэгтэй уран гулгалтын мөсөн талбайнх нь ердөө л эзэн нь, гайхамшиг. маний хувьд эзэгнэнхэн төрсөн тоглолтыг нь л үзмээр, бахадмаар, гайхамшигийг нь мэдэрч баясан цэнгэмээр л баймаар байна. одимпт орох гэсэн шийд, хөдөлмөрийнх нь шандас нь өөдрөг байг.
2014-01-29
буриадмонголын үнэн:
хөөрхий тэр өвчитэй дутуу өвгөн болсон... яагад залуучууд хамтад өрсөлдөх?
2014-01-29
mоngolial:
алтан медал авах ботугай
2014-01-28
anhaa:
tan.g sochig.n alt.g avch chadahku bol nudnes mine ooriin erhgv nul.ms garah baihda t.m zuil n biti blosoi bi ene turl.g uneher vzeh durtai honog tolo l bj.n hurdan ehlesei
2014-01-28
bid nar :
zugeer l domog bolson xun deer neg xunii bichsenchlen uran gulgaltiig balet bolgoson gaixamshigtai xun
2014-01-28
zochin:
ene bor tsagaan tsamtstai gulgaj baigaa zurag ni denduu gaihamshigtai haragdaj bna ! foto zurag iim amid bna !gedeg denduu saihan medremj toruulj bna !
2014-01-28
зочин:
фигурист ковтун гэнэ ээ, сэтгүүлч гуай фигурист гэдэг чиь уран гулгагч гэсэн орос уг, ковтун бол максим гэдэг нэртэй. сэтгүүлч нэртэй бас. өөрөө бичихгуй өөр газраас эх сурвалжийг нь ч тавихгуйхууллаа гэхэд зөв орчуулаад тавих хэрэгтэй ш дээ
2014-01-28
solongo:
aguu tamirchin odoo ch zaluuchuud ni avah bailguidee
2014-01-28
boldoo:
sochid chi haan baih bolnoo . . . uran gulgaltiig jihene balet bolgoj chadsan zaluu . . .
2014-01-28
toog:
aguu aguu tamirchin
2014-01-28