АНУ Пакистанаас цэргийн баазуудаа татахаар болжээ

img

АНУ Пакистаны Балохистан муж дахь Шамси нэртэй агаарын цэргийн баазаа татан буулгаж Афганистаны нутаг руу шилжүүлэх тухай шийдвэр гаргасанаа зарлалаа. Энэхүү агаарын цэргийн бааз нь Афганистан дахь НАТО-гийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг хамгийн ойрын томоохон агаарын цэргийн бааз байжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд болсон НАТО-гийн нисдэг тэрэгнүүдийн халдлагын улмаас 24 пакистаны цэргийн албан хаагч амь үрэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Пакистан улс олон улсын тавцанд ихээхэн эсэргүүцэл үзүүлж байгаа тул ерөнхийлөгч Барак Обама албан ёсоор уучлалт хүссэний дараа АНУ тус улс дахь цэргийн баазуудаа татан буулгахаар шийдсэн юм. АНУ-аас Пакистан улсад суугаа элчин сайд Камерон Мунтер Пакистаны телевизээр цэргийн баазуудаа тус улсын нутгаас ээлж дараагаар гаргах болсноо мэдэгдсэн байна. Өнгөрсөн 26-наас хойш Пакистаны нийслэл Исламабад болон бусад хотуудад ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжиж америкийн туг далбаа болон ерөнхийлөгч Обама, төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын зургийг урж шатаан дэвсэлж, “Америкчууд яв” хэмээх уриа лоозун барьж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Militarist amerikuudiin daraagiin bai Iran, PAkistan geed bsan ni vnen bolloo.
2011-12-06
odoo ch enethegt aytaihan bolomj garch irlee dee
2011-12-06