Хийморийн овоонд гарах иргэдийн анхааралд
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, гурван, найманд иргэд “Хийморийн овоо”-нд гарч, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Тэгвэл энэ жил Нийслэлийн автозамын газраас өнгөрсөн жилийн адилаар Яармагийн гүүрээс Богинын ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсгийн автозам нуралт өгөөд байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна гэж үзэн, хаах шийдвэр гаргажээ.
Тиймээс сар шинийн өдрүүдэд Хийморийн овоог зорих иргэдийг Зайсан толгой талаасаа буюу Богинын ам /Хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр яваад, Богинын амнаас Хийморийн овоонд явганаар хүрэхийг санууллаа.
Нийслэлийн Автозамын газрын мэдэгдэж буйгаар дээрх хэсгийн автозам хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, хальтиргаа ихтэй байгаа тул иргэдэд аюултай гэж үзээд хаажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ