“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа Ерөнхий сайд танилцуулсан байна. Энэ жилийн хувьд цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааны борлуулалт урьд жилүүдийнхээс илүү байна. Зөвхөн нэг аймаг тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд буцаж байгаа тухай мэдээтэй байгаа аж.
“Монголдоо бүтээцгээе” жилийг зарлаж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас гаргасан 40-өөс дээш насныхныг ажилтай болгох болон оюутны зуны ажил, оюутны цагийн ажил зэрэг хөтөлбөрүүдийг шинэлэг болсон гэж дүгнэсэн байна. Энэ үеэр бүтээн байгуулалтын ажлуудын бэлтгэлийг сайтар хангаж төлөвлөсөн зам, барилга болон цахилгаан станцуудын ажлуудыг хугацаанд нь эхлүүлж, чанартай гүйцэтгэхийг холбогдох яамны удирдлагуудад үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ