ТББ-ууд галт зэвсгийн талаар санал хүргүүллээ

img

Байгаль орчны ТББ-ууд “Галт зэвсгийн тухай” болон “Газрын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж , Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт хүргүүлжээ.

Эдгээр байгууллагууд хууль бус агнуурыг бууруулах эрхзүйн орчинг сайжруулахаар нэгдэж эхний ээлжинд “Галт зэвсгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ан агнуурт байлдааны зориулалттай галт зэвсэг ашиглахыг зогсоох, галт зэвсгийг хамтран эзэмшигч нэрээр бусдад шилжүүлэн түр эзэмших зохицуулалтыг хориглох зэрэг асуудлыг саналдаа тусгажээ. Мөн иргэн сумыг импортлох, улсын хилээр оруулахыг хориглох, ан агнах зориулалттай галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалтыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хууль зүйн яамтай хамтран батлах зохицуулалт оруулах зэрэг саналыг хүргүүлсэн байна.

Харин УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх “Газрын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд агнуурын бүс нутгийг хувийн хэвшилд хариуцуулан хамгаалуулах, амьтны тоо өсөж тогтвортой ашиглах хэмжээнд хүргэсэн тохиолдолд зохистой ашиглуулах бодлогыг хэрэгжүүлэх зэрэг саналыг оруулахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд санал болгожээ.

Дашрамд дурдахад ховор, нэн ховор амьтны жагсаалт жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Саяхан Монгол орны Улаан номыг шинэчлэн гаргахад өмнөх номноосоо 2 дахин зузаан болсон нь манай орны бахархалт сайхан амьтад ховордсоор байгааг харуулж буй юм. Хууль бус агнуур цаашид энэ хэвээр үргэлжилвэл Монголын зэрлэг амьтдын хувь заяа мөхлийн ирмэгт ойрхон байгааг дээрх баримтууд нотлож байна.

Тэгвэл хууль бус агнуур үйлдсэн хэргийн 80 хувь нь галт зэвсгээр үйлдэгдсэн зөрчил байна. Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа 46.982 галт зэвсгийн 90 хувь нь ан агнах зориулалттай. Иймд ан агнах зориулалттай галт зэвсгийн эрх зүйн орчинг сайжруулах шаардлага тулгарч байгаа энэ үед “Галт зэвсгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн эхний хэлэлцүүлгээр дэмжигдээд байгаа билээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тувдэн:
ан агнах гэдэг бол стресс тайлах байгаль дэлхий ан амьтантай харьцах хиймороо сэргээх уйлдэл болохоос хурдан буу хучит техникээр амьтныг устгах харгис уйл ажиллагаа огт биш тиймээс нум сум цахицр буу хэрэглэж мориор ан хийх хэрэгтэй
2014-01-29
хуцна биз:
та нар ч яахав нисдэг тэргээрээ ан хийгээд явцгаачихна ядуу хүн кайп авч болохгүй юу
2014-01-28
тал№:
төвд болгочвоо
2014-01-28
иргэн:
их хурлын эрхэм гишүүд амралтын үеэрээ том том жип хөлөглөж хурдан буу агсаж хээр гарч ан хийж архидаж хүүхэн эргүүлж зугаагаа гаргадаг нь нууц биш тэр жил элбэгдорж яалаа дундговьд ан хийж яваад сумын засаг даргыг нь төхөөрсөн гүндалай загасчилж яваад мөн л нэг хэнсэг эрэл сурал болсон
2014-01-28