“Монголд үйлдвэрлэв-2014” хоёр тэрбум төгрөг “олжээ”

img

Сар шинийн баярыг тохиолдуулан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төвд 700 орчим аж ахуйн нэгж иргэдийг хамруулан зохион байгуулсан. Өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвд тус үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ боллоо. 24 хоногийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэн худалдааны үеэр үндэсний үйлдвэрлэгчид 2 тэрбум гаруй төгрөгийн худалдаа хийсэн байна. Харин өнгөрсөн жил “Цагаан сарын бэлэг” нэрийн дор 3 газарт дээрх үзэсгэлэнг зохион байгуулж, 4 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байжээ.

Монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч болж, гаднаас авдаг биш дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад экспортлогч улс болох том зорилтыг төрөөс дэвшүүлсэн. Иймдээ ч өнгөрсөн жилээс эхлэн сар шинийн баяраар хамгийн их импортыг дэмждэг зүйл болох гарын бэлгийг дотоодын үйлдвэрлэгчдээсээ худалдан авах санаачлагыг гаргасан билээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ