Л.Болд Латвид айлчиллаа

img

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Бүгд Найрамдах Латви Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал болсноороо онцлогтой бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болов.   Манай улс тус  социализмийн жилүүдэд харьцангуй өргөн харилцаатай байсан.  Ригагийн нисэхийн дээд сургуульд манай улс энэ салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэж микроавтобус, автомашины төрөл бүрийн сэлбэг хэрэгсэл, газар тариалангийн зориулалттай бордоо цацагч импортолж байсан бөгөөд нэг үе монголын хөдөө нутгийн бараг айл бүрт тархсан “ВЕФ” хэмээх радио хүлээн авагч, шавар шаазан эдлэлүүд Латвид үйлдвэрлэгдэж байв.  Хоёр оронд өрнөсөн өөрчлөлт, шилжилтийн жилүүдэд хоёр талын харилцаа зогсонги байдалд ороод байсан бөгөөд харилцааг сэргээн хөгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд тус улсад албан ёсны айлчлал хийж байсан юм.  Айлчлалын үеэр сайд Л.Болд Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Төмөр замаар шууд холбогддог манай хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь манай улсын хувьд Балтын тэнгисээр дамжин Европын Холбооны зах зээлд хүрэх, Латвийн хувьд Хятадын улам бүр хүчирхэгжиж буй эдийн засагтай харилцах боломж бий болгохоороо давхар ач холбогдолтой байж болохыг талууд онцолж байв.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

riga:
runo riga.
2014-01-29
boldiin ah:
iljig boldoo ichij amidaraacheee. hoogiin muu saboka.
2014-01-29
tursaga:
neere turj uheh gj bga wm shig orsgoi shud shalig gomo tsarailsan hog shu
2014-01-29
budaa:
ene muuhai hulgaich luiwarching ogtsruulaach er.said altanhuygaa zasgin gazrin chin ner hund unaj bn ene zewsgin damchingaas bolj
2014-01-29
завгүй:
энэ хүн орондоо орох завгүй гадаадаар доншуучлах юм даа
2014-01-28